LOADING

BUSINESS TO BUSINESS БА BUSINESS TO CONSUMER БАЙГУУЛЛАГУУДЫН КОНТЕНТ МАРКЕТИНГИЙН ЯЛГАА

BUSINESS TO BUSINESS БА BUSINESS TO CONSUMER БАЙГУУЛЛАГУУДЫН КОНТЕНТ МАРКЕТИНГИЙН ЯЛГАА

by admin February 08, 2020

Контент маркетинг хөгжүүлэхэд байгууллагын үйл ажиллагааны чиглэл Business-To-Business эсвэл Business-To-Consumer байна уу? тийм ч чухал биш. Ямар ч төрлийн бизнесийн байгууллага контент маркетинг хэрэгжүүлэх боломжтой.

Гэхдээ B2B ба B2C бизнесүүдийн зорилтот хэрэглэгчид ялгаатай учир  контент төлөвлөлт, агуулга, формат, түгээх сувгуудын хувьд тодорхой ялгаатай. Иймд салбар, чиглэлийн онцлогоос шалтгаалан ямар контент зорилтот хэрэглэгчдэд амжилттай хүрч чадах бол? Ямар  төрлийн формат илүү ашиглах хэрэгтэй вэ? Аль сувгуудаар дамжуулан тэдэнд хүрч болох вэ? гэдгийг оновчтой хийснээр контент маркетинг үр өгөөжөө өгөх болно.

Юун түрүүнд контентынхоо стратеги төлөвлөлтөд манай ЗОРИЛТОТ ХЭРЭГЛЭГЧДИЙН ПЕРСОНА БОЛОН ХУДАЛДАН АВАЛТЫН ЗАМНАЛ ГЭЖ ЮУ ВЭ? нийтлэлийг уншаарай. Мөн контентын талаар САЙН КОНТЕНТ МАРКЕТИНГ ХЭРХЭН ХИЙХ ВЭ? нийтлэлээс уншаарай.

Төлөвлөлтийн ялгаа

B2B байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээ олон удаагийн шат дараатай маркетингийн болон борлуулалтын харилцаа шаардах нь түгээмэл. Бүтээгдэхүүн нь нэг хараад, үзээд ойлгоод мэдчих боломжгүй байх нь элбэгтэй холбоотой. Шийдвэр гаргалтад олон хүн оролцож, шийдлийн болон үнийн харьцуулалт, танилцуулга болон хэлэлцээрийн уулзалтууд хийгддэг. Иймд маркетингийн контентын төлөвлөгөө илүү олон шаттай, илүү урт хугацаанд хэрэгжихээр хийгдэнэ. Хэд хэдэн шаттай, төвөгтэй төлөвлөлт хэдий уг замналаар дамжиж орж ирсэн хэрэглэгч өөрийн байгууллагадаа яагаад CRM хэрэгтэйг, ямар асуудлыг нь шийдэж болох талаар нэлээдгүй ойлголттой болчихсон ирэх тул чанартай сэжим байж чадна, борлуулалт амжилттай хийгдэх хувь ч өсдөг. Дээрх процессыг lead nurturing буюу сэжмийн арчилгаа гэх бөгөөд ИНБАУНД МАРКЕТИНГИЙН СЭЖМИЙН АРЧИЛГАА ТҮҮНИЙГ ХЭРХЭН ХИЙХ ВЭ?  нийтлэлээс маань дэлгэрэнгүй танилцаарай.

Харин  B2C байгууллагуудын бүтээгдэхүүн илүү энгийн, ойлгоход хялбар байдаг тул цөөн шаттай контент маркетинг хийх бүрэн боломжтой. Жишээ нь шар буурцагаар хоол хийх жорын контентыг үзэж танилцсан хэрэглэгчдэд шар буурцагын сурталчилгааг хүргэх нь худалдан авалт хийлгэхэд хангалттай байж болно.

Агуулгын ялгаа

Дээр дурдсанаар B2B компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээний худалдан авалтын процесс төвөгтэй тул маркетингийн контентын агуулга ч илүү нарийн төвөгтэй, боломжит функцүүд, шийдлүүдэд төвлөрсөн байдаг. Учир нь B2B худалдан авалтын шийдвэр гаргалтанд логик харьцуулалт, рациональ сэтгэлгээ илүү нөлөөдөг.

B2C худалдан авалтын процесст мэдээж хэрэглэгч үнэ болон үзүүлэлт харах хэдий ч шийдвэр гаргалтад брэндийн танигдах болон таалагдах байдал, хоногшилт, итгэл, хэрэглэсэн бодит түүх, хувь хүний үзэмж, мэдрэмж зэрэг нь хүчтэй нөлөөлдөг. Худалдан авалтын замнал нь харьцангуй богино тул агуулга илүү энгийн, товч, тодорхой, ойлгомжтой байх нь зүйтэй.

Гэхдээ эрүүл мэнд, үл хөдлөх гэх мэт илүү худалдан авалтын процесс удаантай буюу функционалаар шийдвэр гаргадаг олон үе шат, урт хугацаа шаарддаг бизнесүүд ч бийг бүү мартаарай.

Контентын хэлбэр, форматын ялгаа

B2C бизнесүүд хэрэглэгчийн анхаарлыг татах, шууд хараад мэдээллээ авч чадах боломжтой, энгийн контентын төрлийг сонгоно. Богино видео, фото зураг, постер, инфографик, богино нийтлэл, хөдөлгөөнт зураг, FB Live буюу шууд нэвтрүүлэг ч үр дүнтэй байж болох юм.

Уралдаан, таавар, сонжоо, челленж зэрэг сошиал медиа кампанит ажлууд ч B2C-д үр дүнтэй. Фэйсбүүк, инстаграм, мессенжер бүгд л стори буюу богино фото болон видео түүхүүд үүсгэж, ялангуяа залуу хүмүүс идэвхтэй хэрэглэх болсныг B2C бизнесүүд ашиглах нь үр дүнтэй байж чадна.

Харин B2B контент маркетинг нь бүтээгдэхүүнийхээ үнэ цэнэ, боломж, шийдэл, технологи, инноваци, салбарын манлайллаа таниулах зорилготой.

Түгээлтийн ялгаа

B2C байгууллагуудын контентоо түгээх сувгууд илүү өргөн боломжтой. Сошиал медиад гэхэд фэйсбүүк, твиттер, инстаграм, ютүб, снапчат, пинтерест гээд боломжит олон сувгууд бий. Мөн зорилтот хэрэглэгчдийнхээ байнга зочилдог мэдээллийн сайтуудаар ч контентоо хүргэх боломжтой. Харилцааны маркетинг, чатбот сүүлийн жилүүдэд тун эрчимтэй хөгжиж буйтай холбоотойгоор мессенжер ч контентоо хүргэх тун үр дүнтэй суваг болж гарч ирж байна.

Онлайн сурталчилгаа (Facebook Ads, Twitter Ads, Google AdWords, гэх мэт) харьцангуй хямд, хэрэглэхэд хялбар болсон тул маркетингийн контентоо сурталчилгаагаар идэвхжүүлэх нь түгээмэл практик болсон. B2C байгууллагууд өөрийн вэб сайтад зөвлөгөө, мэдээллийн булангууд үүсгэн хэрэглэгчдэд хэрэгтэй контентуудыг байршуулах болсон. Мөн хэрэглэгч өөртөө хэрэгтэй мэдээллээ хайсаар буй тул Google хайлтын системд өөрийн контентуудыг оновчлох нь үр дүнтэй байж болно.

B2B байгууллагын хувьд дээрх сувгууд бүгд ашиглагдах боломжтой хэдий ч илүү нарийн сонголт хийх нь зүйтэй. Жишээ нь зарим B2B бизнесүүд инстаграм дээр байрших шаардлага харьцангуй багатай байж болно. Харин Линкедин бүх л B2B бизнесүүдийн хувьд үр дүнтэй суваг мөн. И-мэйл маркетингвэб маркетингблог маркетинг B2C бизнест ч үр дүнтэй ашиглагдаж болох боловч B2B бизнесүүдэд бүр илүү өндөр үр өгөөжтэй.

Онлайн сурталчилгааны хувьд B2B бизнесийн бүтээгдэхүүн үйлчилгээ маш нарийн сегментэд зориулсан байдаг тул сурталчилгааны нарийн чиглүүлэлтийн боломжуудыг заавал ашиглаарай. Хэрвээ харилцагчдын мэдээллийн сан CRM системтэй бол и-мэйл хаяг, утасны дугаарыг ашиглан фэйсбүүк дээр custom audience буюу зорилтот бүлэг үүсгэн сурталчилгаа хийн контентоо хүргэж болно. Мөн вэб сайтын хандалтаар, пэйжийн хандалтаар, видео үзэлтээр дахин чиглүүлэх аргуудыг заавал хэрэглэх хэрэгтэй.

Инбаунд маркетингийн үйлчилгээ

Аливаа бизнесүүд ялангуяа B2B бизнесүүд контент маркетингаар боломжит худалдан авагчийн сэжим үүсгэх нь маркетинг төдийгүй борлуулалтад чухал ач холбогдолтой. Манай агентлагийн санал болгодог инбаунд маркетингийн үйлчилгээгээр бид харилцагчийнхаа контент төлөвлөх төдийгүй автоматжуулалтын багцын үйлчилгээгээр контент түгээх, боломжит худалдан авагчийн сэжмүүд үүсгэх, тэдэнд чиглэсэн маркетинг хийх, борлуулалтад шилжүүлэх зэрэг боломжуудыг бий болгодог.

Танайд тулгамдаж байгаа маркетингийн асуудлууд байна уу? Та яг одоо 7211-9211 дугаарт залгаж бидэнтэй холбогдоод уулзалт товлож, үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл аваарай.

Social Shares