LOADING

ХАМГИЙН ОНОВЧТОЙ МАРКЕТИНГ БОЛ “ИНБАУНД МАРКЕТИНГ”

ХАМГИЙН ОНОВЧТОЙ МАРКЕТИНГ БОЛ “ИНБАУНД МАРКЕТИНГ”

by admin February 17, 2020

Хүмүүсийн худалдан авах зан төлөв өдөр ирэх бүр өөрчлөгдсөөр байна. Хэрхэн үнэнч хэрэглэгчидтэй болох вэ, хэрэглэгчидтэйгээ яаж урт хугацаааны тогтвортой харилцаа үүсгэх вэ гэдэг асуултууд бидний анхаарлыг улам л  илүү татах болсон. Бизнесийн тогтвортой өсөлт хөгжил, ашигт ажиллагааны ч нэгэн чухал үндэс нь мөн.

Нэн их мэдээллийн энэ эрин үед хүмүүс телевизээр зар сурталчилгаа хараад дэлгүүрт очоод телевиз худалдаад авдгаа больж байна. Бид LED, LCD нь ямар ялгаатай юм, Full HD гэхээр яадаг юм, энэ шинэ гарсан UHD гэдэг нь надад үнэндээ хэрэгтэй юм уу, хэдэн инчийн дэлгэц манай том өрөөнд тохирох вэ, смарт гэхээрээ ямар боломжууд байдаг юм, би ямар зурагт авбал Netflix үзэж болох бол, гар утсаа зурагттайгаа холбож болох болов уу, манай найзууд зурагт аваад хэр сэтгэл хангалуун байна, хүмүүс энэ зурагтын тухай юу гэж бичсэн байна, аль нь ямар үнэтэй, лизинг авч болох эсэх гэх мэт олон асуултын хариуг интернэтээр вэб хуудсууд, сошиал медиа сайтуудаас хайж судалсны эцэст худалдан авалтын шийдвэрээ бараг л гаргачихаад дэлгүүрт очих болжээ.

Ийм цаг үед маркетингийн хамгийн үр дүнтэй хэлбэр бол контент маркетинг мөн. Өнөөдөр хэрэглэгчээ амьдралд нь тулгарч буй асуудлуудыг олж харах, шийдэхэд нь тусласан контент хүний сэтгэлд хүрсэн хамгийн сайн маркетинг байж чаддаг. Бид өдийг хүртэл бүтээгдэхүүнийхээ хэр их гайхалтайг магтахдаа хамаг анхаарлаа зориулж ирсэн. Үр дүнд нь хамгийн шилдэг, VIP, чанартай, манлай, топ зэрэг үгс үнэ цэнээ алджээ. Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлахаас илүүтэйгээр хүмүүсийн амьдралд үнэ цэнэ өгөх, сонирхолтой, хэрэглэгчийн боловсролыг хөгжүүлэх контентыг хөгжүүлэн түгээснээр компани, хэрэглэгчдийн аль алинд хэрэгтэй урт хугацааны тогтвортой харилцаа бий болдог.

Харин хэрхэн бодит борлуулалт, үнэнч хэрэглэгч бий болгох контент маркетинг хийх вэ?

Инбаунд аргачлал

Инбаунд маркетингийн нууц нь талд яваа хүнийг манай “промотер” болгоход оршдог. Эхлээд өөрийн контент, бизнесийн блог, сошиал медиа постууд, хайлтын системийн оновчлолоор түүний анхаарлыг татна. Ингэснээр вэб хуудсанд зочлон контентуудтай танилцах ба энэ үед дараагийн сонирхолтой контенттой танилцах, татаж авах үйлдэлд дуудагдсанаар (Calls-To-Action буюу CTA) газардах хуудас (Landing Page буюу LP) руу очно. Газардах хуудас нь тухайн контент ямар агуулгатай, яагаад хэрэгтэйг товч тодорхой дүрслэх ба нэр, и-мэйл хаяг, байгууллага гэх мэт талбаруудтай бүртгэлийн хуудсыг бөглөснөөр баярлалаа хуудас (Thank you Page буюу TYP) руу очно. Баярлалаа хуудас нь санал болгож буй контентыг түүнд өгөх ба худалдан авалтын дараагийн замналд дуудах дараагийн контенттой танилцах боломжуудыг өгдөг.

Энэ үед тэрээр нэгэнт сэжим болсон хэдий ч борлуулалтанд хараахан бэлэн болоогүй байх нь элбэг. Иймд дараа, дараагийн контентуудыг CTA, LP, TYP болон и-мэйл, сошиал медиа зэрэг бусад сувгуудаар хүргэн сэжмийн арчилгаа хийсээр борлуулалтад бэлэн сэжим болгон хувиргана. Цааш нь CRM буюу харилцагчийн удирдлагын систем ашиглан борлуулалтын үйл ажиллагааг удирдан борлуулалт хийнэ. Нэгэнт манай харилцагч болсноор бас бүх зүйл дуусчихгүй тул бид бүтээгдэхүүн, үйлчилгээгээ үр дүнтэй хэрэглэхэд нь туслах ухаалаг контентуудыг дижитал сувгуудаараа хүргэн халамжилснаар харилцагчаа бидний өмнөөс найз нөхдөдөө маркетинг хийдэг маркетераа болгон хөгжүүлэх юм. Хэрэглэгчийн и-мэйл хаяг, утасны дугаар байгаа бол түүнийг сошиал медиа, вэб дээрээс олж дахин дараа, дараагийн контентуудыг чиглүүлэн хүргэх боломжууд бий.

Яагаад хямралын үед шийдэл гэж?

Яагаад инбаунд маркетинг, маркетингийн автоматжуулалт хямралын үед амжилтанд хүргэж болох вэ? Дараахь арван шалтгааныг дурдаж болно:

  • Хямралын үед хэрэглэгчид зөвхөн чухал хэрэгтэй худалдан авалтуудыг л хийдэг. Инбаунд маркетинг яагаад манай бүтээгдэхүүн, үйлчилгээ чухлыг ойлгуулж чаддаг.
  • Автоматжуулснаар маркетингийн бүтээмжээ өсгөн зардлаа бууруулах, өмнө боломжгүй байсан зүйлсийг хийх боломжтой.
  • Вэб хуудас болон бусад сувгуудаа маркетерууд бүрэн удирдах боломжтой тул програмистуудаас үл хамааран хурдтай ажиллаж болдог. Өнөөдөр бүтээсэн контентоо маргааш вэб хуудсандаа байршуулан сошиал медиа, и-мэйлээр түгээн нөгөөдөр бодит борлуулалт бий болгож чадна.
  • Хааяа нэг хүн шагайчихаад гараад явдаг, сардаа нэг мэдээ нэмдэг үхмэл хуудас бус байнга шинэ, сонирхолтой контенттой, хэрэглэгчээ хэн гэдгийг мэддэг ухаалаг агуулгатай амьд вэб хуудастай болсноор хамгийн шилдэг маркетер, борлуулагчийг бий болгож чадна.
  • И-мэйл, вэб, сошиал медиа, онлайн сурталчилгаа гээд дижитал маркетингийн бүхий л боломжуудыг нэг дороос хэрэглэснээр бүтээмж өснө.
  • Уламжлалт маркетингийн өгөөж хямралын үед эрс буурдаг тул дижитал маркетинг хийснээр маркетингийн үр өгөөжөө сайжруулж болно.
  • Хийгээд байгаа маркетингийн ажлуудаа хэр борлуулалт өгч буйг тооцдог болсноор болоод байгаа үгүй нь тодорхой маркетинг биш бодит борлуулалт авчрах маркетинг хийж болно. Санхүүгийнхэн маркетинг зардлын төв бус харин ашгийн төв гэдгийг ойлгох ч боломжтой.
  • Хэрэглэгчийнхээ хэн гэдгийг илүү сайн мэдэж ойлгосноор бизнесийн бүхий л үйл ажиллагаагаа зөв сайжруулах боломжтой.
  • Ухаан муутай эсвэл маш их мөнгөтэй бол уламжлалт масс медиа маркетинг хийгээд бай гэдэг.
  • Хэр жижиг, дунд бизнестэйгээс үл хамааран том корпорациудтай эн зэрэгцсэн маркетинг хийх боломжийг инбаунд өгдөг.

Танайд тулгамдаж байгаа маркетингийн асуудлууд байна уу? Та яг одоо 7211-9211 дугаарт залгаж бидэнтэй холбогдоод уулзалт товлож, үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл аваарай.

Social Shares