LOADING

ИНБАУНД БОЛОН УЛАМЖЛАЛТ МАРКЕТИНГИЙН ЯЛГАА

ИНБАУНД БОЛОН УЛАМЖЛАЛТ МАРКЕТИНГИЙН ЯЛГАА

by admin February 05, 2020

ИНБАУНД БОЛОН УЛАМЖЛАЛТ МАРКЕТИНГИЙН ЯЛГАА юу вэ? Маркетер төвтэй уламжлалт аутбаунд маркетинг хүмүүсийг хүсээгүй байхад маркетингийн мессежээр “хүчирхийлсээр” байдаг бол инбаунд маркетингийн аргачлал нь хэрэглэгчээ амьдралд нь тулгарч буй асуудлуудыг олж харах, шийдэхэд нь тусласан контент буюу блог, подкаст, видео, цахим ном, мэдээллийн и-мэйл, (хайлтын системийн оновчлол, сошиал медиа маркетинг) болон бусад контентуудаар татаж худалдан авалтын янз бүрийн үе шатандаа байгаа хэрэглэгчдийг борлуулалтруу хувиргаж чаддаг аргачлал юм

Уламжлалт маркетинг ул болж байна гэдэгтэй та санал нийлдэг үү? Үзэж байсан киногоо мартатлаа реклам үздэг байсан хүмүүс өнөөдөр IPTV-тэй болсноор гүйлгээд, ухраагаад, нөхөөд үзчих жишээтэй. Телевиз үздэггүй шинэ үеийнхэн бол заримыг нь бүр огт мэдэхгүй. Маркетер төвтэй уламжлалт аутбаунд маркетинг хүмүүсийг хүсээгүй байхад маркетингийн мессежээр “хүчирхийлсээр” эцэст нь маркетинг гэдэг ойлголтыг хүмүүс тархи угаалттай зүйрлэхэд хүргэсэн нь өндөр зардалтай дээрээ үр дүн султай болоход хүргэсэн.

Нэн их мэдээллийн энэ эрин үед телевизийн хүмүүс зар сурталчилгаа хараад дэлгүүрт очоод телевиз худалдаад авдгаа больж байна. Бид LED, LCD нь ямар ялгаатай юм, Full HD гэхээр яадаг юм, энэ шинэ гарсан UHD гэдэг нь надад үнэндээ хэрэгтэй юм уу, хэдэн инчийн дэлгэц манай том өрөөнд тохирох вэ, смарт гэхээрээ ямар боломжууд байдаг юм, би ямар зурагт авбал Netflix үзэж болох бол, гар утсаа зурагттайгаа холбож болох болов уу, манай найзууд зурагт аваад хэр сэтгэл хангалуун байна, хүмүүс энэ зурагтын тухай юу гэж бичсэн байна, аль нь ямар үнэтэй, лизинг авч болох эсэх гэх мэт олон асуултын хариуг интернэтээр вэб хуудсууд, сошиал медиа сайтуудаас хайж судалсны эцэст худалдан авалтын шийдвэрээ бараг л гаргачихаад дэлгүүрт очих болжээ.

Ийм цаг үед маркетингийн хамгийн үр дүнтэй хэлбэр бол контент маркетинг мөн. Өнөөдөр хэрэглэгчээ амьдралд нь тулгарч буй асуудлуудыг олж харах, шийдэхэд нь тусласан контент хамгийн хүний сэтгэл хүрсэн сайн маркетинг байж чаддаг. Бид өдийг хүртэл бүтээгдэхүүнийхээ хэр их гайхалтайг магтахдаа хамаг анхаарлаа зориулж ирсэн. Үр дүнд нь хамгийн шилдэг, VIP, чанартай, манлай, топ зэрэг үгс үнэ цэнээ алджээ. Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлахаас илүүтэйгээр хүмүүсийн амьдралд үнэ цэнэ өгөх, сонирхолтой, хэрэглэгчийн боловсролыг хөгжүүлэх контентыг хөгжүүлэн түгээснээр компани, хэрэглэгчдийн аль алинд хэрэгтэй урт хугацааны тогтвортой харилцаа бий болдог.

Инбаунд маркетингийн нууц нь талд яваа хүнийг манай “промотер” болгоход оршдог. Эхлээд өөрийн контент, бизнесийн блог, сошиал медиа постууд, хайлтын системийн оновчлолоор түүний анхаарлыг татна. Ингэснээр вэб хуудсанд зочлон контентуудтай танилцах ба энэ үед дараагийн сонирхолтой контенттой танилцах, татаж авах үйлдэлд дуудагдсанаар (Calls-To-Action буюу CTA) газардах хуудас (Landing Page буюу LP) руу очно. Газардах хуудас нь тухайн контент ямар агуулгатай, яагаад хэрэгтэйг товч тодорхой дүрслэх ба нэр, и-мэйл хаяг, байгууллага гэх мэт талбаруудтай бүртгэлийн хуудсыг бөглөснөөр баярлалаа хуудас (Thank you Page буюу TYP) руу очно. Баярлалаа хуудас нь санал болгож буй контентыг түүнд өгөх ба худалдан авалтын дараагийн замналд дуудах дараагийн контенттой танилцах боломжуудыг өгдөг.

Энэ үед тэрээр нэгэнт сэжим болсон хэдий ч борлуулалтанд хараахан бэлэн болоогүй байх нь элбэг. Иймд дараа, дараагийн контентуудыг CTA, LP, TYP болон и-мэйл, сошиал медиа зэрэг бусад сувгуудаар хүргэн сэжмийн арчилгаа хийсээр борлуулалтад бэлэн сэжим болгон хувиргана. Цааш нь CRM буюу харилцагчийн удирдлагын систем ашиглан борлуулалтын үйл ажиллагааг удирдан борлуулалт хийнэ. Нэгэнт манай харилцагч болсноор бас бүх зүйл дуусчихгүй тул бид бүтээгдэхүүн, үйлчилгээгээ үр дүнтэй хэрэглэхэд нь туслах ухаалаг контентуудыг дижитал сувгуудаараа хүргэн халамжилснаар харилцагчаа бидний өмнөөс найз нөхдөдөө маркетинг хийдэг маркетераа болгон хөгжүүлэх юм. Хэрэглэгчийн и-мэйл хаяг, утасны дугаар байгаа бол түүнийг сошиал медиа, вэб дээрээс олж дахин дараа, дараагийн контентуудыг чиглүүлэн хүргэх боломжууд бий.

Танайд тулгамдаж байгаа маркетингийн асуудлууд байна уу? Та яг одоо 7211-9211 дугаарт залгаж бидэнтэй холбогдоод уулзалт товлож, үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл аваарай.

Social Shares