LOADING

ЯАГААД ХӨДӨЛГӨӨНТ ЗУРАГ ГЭЖ?

ЯАГААД ХӨДӨЛГӨӨНТ ЗУРАГ ГЭЖ?

by admin January 23, 2020

Олон компаниуд брэндүүдээ амьд байлгахын тулд хөдөлгөөнт дүрс, богино бичлэгүүдийг ашиглах болсон. Дүрс зургууд, лого, өөр бусад загварууд хөдөлгөөнтэй болсноор хүмүүсийг илүү татдаг. Сошиал медиа маркетингт зурагтай ялангуяа GIF буюу хөдөлгөөнт зурагтай постууд таны хэлэх гэж байгаа зүйлийг илүү сонирхолтойгоор хэрэглэгчдэд тань хүргэхэд тусладаг. Олон төрлийн зураг, өгүүлэмж, зөвлөгөө, заавар эсвэл хэрэглэгчдийг идэвхжүүлэх сонирхолтой постуудыг GIF хөдөлгөөнт зурган хэлбэрээр хийх нь тохиромжтой байдаг. Photoshop нь GIF зураг бэлтгэхэд  тохирсон программ гэхдээ уг программыг ашиглах туршлага тийм ч ихгүй бол танд хамгийн тохиромжтой нь Photoscape юм. Зургийн чанар, хэмжээ тийм ч чухал биш бол giphye.com-г ашиглахад хялбар. Мөн гар утас чинь ч танд GIF зураг бэлтгэхэд тус болно.

Social Shares