INFLUENCER БУЮУ НӨЛӨӨЛӨЛӨГЧ ХҮМҮҮСИЙГ МАРКЕТИНГДАА АШИГЛА
Нөлөөллийн маркетинг гэсэн ойлголт өнөөдөр Уламжлалт маркетингийн арга хэрэгслүүдийг ардаа орхиж, маркетеруудын заавал сонгодог идэвхжүүлэлтийн томоохон хэрэгсэл болж хөгжөөд байна. Энэ нь дижитал технологийн олон шийдлүүд бий болж, хэрэглээ огцом өсч байгаатай холбоотой. Нөлөөллийн маркетинг гэдэг нь нэр нөлөө бүхий хүмүүсийг ашиглаж, түүний үзэл бодол, үйл хөдлөлийг нь дагадаг бүлэг хүмүүст нөлөөлөл үзүүлэх замаар брэндээ таниулах, нэр хүндийг өсгөх, тодорхой агуулга бүхий мессежийг зорилтот бүлэгтээ хүргэх арга, ажиллагааг хэлдэг. Нөлөөллийн маркетингийн гол амин сүнс нь “итгэлцэл” байдаг.
-
- 18-34 насны хүмүүс өөрийн хүндэлж, дагадаг хүнийхээ үг, үйлдэлд итгэл үнэмшилтэй хандаж, даган дуурайх хандлагатай байдаг /Эх сурвалж Media post/
- Компаниуд худалдан авалтын шийдвэр гаргахдаа итгэлтэй онлайн сувгаар хүмүүс тухайн брэндийн талаар юу гэж ярьж байгааг анхаарч, судалж үздэг /Эх сурвалж Forrester research/
- Өнөө үед бүхий л худалдан авалтын шийдвэр гаргалтанд Аман сурталчилгаа /Word of mouth/ тодорхой хэмжээгээр нөлөөлдөг болсон /Эх сурвалж McKinsey & Company/
-
- Органик тархалт – 55%
- Итгэл үнэмшил төрүүлэх байдал – 72%
- Зорилтот хэрэглэгчдэд хүрдэг – 73%
- Контентын чанар – 44%
- Борлуулалт нэмэгдүүлдэг – 33%
Хэрэв танай байгууллагад нөлөөллийн маркетингийн үйлчилгээ авах болон зөвлөгөө мэдээлэл авах хэрэгцээ байгаа бол бидэнтэй 7211-9211 утсаар болон info@dima.mn мэйл хаягаар бидэнтэй холбогдоорой.