ФЭЙСБҮҮК МАРКЕТИНГИЙН ПРАКТИКТ ШАЛГАРСАН 5 АРГА
Фейсбүүк маркетинг хийхэд үр өгөөжөө өгч буй арга техникүүдээсээ та бүхэнтэй хуваалцъя гэж бодлоо. Хэзээ ч туршаад үзэхэд болох энгийн мөртлөө үр дүнгээ өгөх зөвлөмжүүд тул та оролдоод үзээрэй.
1. Хуудасныхаа лайкыг бүүст хийхээс илүүтэй контентоо бүүст хий
Фэйсбүүк хуудас нь олон лайктай байхад л сошиал медиа маркетинг амжилттай болчихно гэсэн эндүүрэл элбэг байдаг. 50,000 лайктай болчихоод үнэгүй зар сурталчилгаа хийнэ гэж боддог дарга, захирлууд ч байдаг.
Шийдэл нь Фэйсбүүкийн төсвийнхөө дийлэнхийг хүмүүст сонирхолтой, хэрэгтэй, сайн контентоо бүүст хийхэд зарцуул. Контент маркетинг илүү үр дүнтэй байхаас гадна хуудасны лайк ч дагаж нэмэгддэг. Дараа дараагийн постуудын органик харагдац бас сайжирна.
2. Зорилтот хэрэглэгчээ байнга онилж бай
Их мөнгөтэй бол Монголд байгаа Фэйсбүүкт бүртгэлтэй хоёр сая орчим хэрэглэгчид рүү чиглүүлээд мөнгө төлөөд зар сурталчилгаа хийгээд байж болно. Харин хөдөлмөрч бас ухаантай бол оруулж байгаа пост бүрийг сурталчлахдаа чухамд хэнд харуулах вэ гэдгийг бодох хэрэгтэй. Хэд дахин бага мөнгөөр хэд дахин илүү үр дүнд хүрч болно.
Өөрийн хуудсыг фоллов хийсэн хүмүүсийг өөрийн хэрэглэгч мэтээр сэтгэж болно. Харин шинээр фоллов хийлгэмээр байгаа хүмүүсийг шинээр авахыг хүсч буй хэрэглэгч мэтээр сэтгэж болно. Зорилтот хүмүүсээ сонгохдоо өөрийн хуудсын фоллов хийсэн хүмүүс, бас фоллов хийгээгүй хүмүүс гэж ялган сонгож болдог. Фоллов хийгээгүй нөхдөд анхаарал, сонирхлыг нь татсан контент харуулж болох бол харин фоллов хийчихсэн хүмүүст бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ илүү нарийн ширийнийг таниулсан контент харуулж болох юм.
3. Custom audience буюу өөрийн зорилтот бүлгүүдийг үүсгэн ашиглаж бай.
Харилцагчдын бүртгэл сайтай бол утасны дугаар эсвэл и-мэйл хаягаар нь Custom audience үүсгэж болно. Энэ нь танайхаас өмнө юм худалдан авч байсан бол дахиж худалдан авах магадлал өндөр гэж үзэх боломжтой. Хүмүүсийн бараг талаас илүү нь гар утасны бодит дугаараа Фейсбүүкт оруулсан байдаг.
Хуудас лайк хийсэн хүмүүстэй төстэй зан төлөвтэй хүмүүсийг бас олж custom audience үүсгэж ашиглаарай. Бүгд утасны дугаараа Фэйсбүүк дээр оруулдаггүй тул ижил төстэй сонирхол, зан төлвөөр нь ийм хүмүүсийг олж болно.
Вэб сайт болон пэйж хуудасны хандалтуудаар мөн зорилтот бүлгүүд үүсгэх боломжтой. Бас өөрийн видеонуудыг үзсэн хүмүүсийг фэйсбүүкийн чиглүүлэлтэй хослуулан ашиглаж болно.
4. Фэйсбүүкийн нарийвчлан чиглүүлэх хийх боломжуудыг ашигла.
Фейсбүүк нас хүйс, и-мэйл, утасны дугаар, вэб болон пэйж хуудасны хандалтаар зорилтот хэрэглэгчийг олохоос гадна өөр олон боломжууд байдаг. Фейсбүүк хүмүүсийн төрсөн өдөр, сонирхлоос гадна гар утасны загвар, газар зүйн байршлыг маш сайн мэддэг. Ойр ойрхон гадаадад аялдаг хүмүүсийг онилж онгоцны билетны урамшуулал санал болгож болно. Экспатуудыг гэсэн сонголт ч бас байдаг.
iPhone хуучин загварын утастай хүмүүс намар гарах шинэ загварыг сонгох магадлал өндөр тул гар утасны худалдаа эрхлэгч зар сурталчилгаагаа тэдэнд хүргэвэл тун үр дүнтэй байж чадна. Хэрэв Apple, Samsung брэндийн утасны хамгийн сүүлийн загваруудыг сонговол орлогын түвшнийн сегментчилэл ч хийчих боломж байж чадна.
Бид зар сурталчилгааг Фэйсбүүк админууд руу чиглүүлж хийдэг. Гэхдээ энэ нь ганцаараа хангалтгүй тул бизнес сонирхдог хүмүүс, маркетинг сонирхдог хүмүүс гэх мэт өөр бас сонголтуудыг ашигладаг.
5. Нөлөөллийн маркетинг хий.
Сошиал дээр заавал оддууд гэлтгүй жирийн хүмүүс нөлөөлөгч болсон байдаг. Танай тавьсан постуудыг хамгийн түрүүнд бас байнга лайк хийдэг хүмүүс байгааг та анзаарч байсан уу? Тэд таны өмнөөс маркетинг хийх эванжелистууд болон хөгжиж байгаа гэсэн үг. Хэрэглэгч нар таны өмнөөс маркетинг хийгээд өгдөг бол үнэхээр сайн шүү дээ. Фейсбүүк дээр үүнийг энгийнээр хийх нэг арга бол сайн контентыг өөрийн хуудсыг лайк хийсэн хүмүүс рүү бас тэдний найзууд руу эхлээд бүүст хийчих. Тодорхой хугацааны дараа олон лайк, эерэг сэтгэгдлүүдтэй (comments) болоод ирнэ.
Одоо харин Ads Manager дээрээс сурталчилгаа үүсгэнэ. Зорилтот бүлгээ сонгохдоо хуудсаа лайк хийсэн хүмүүсийг хасах хэрэгтэй. Яагаад гэвэл тэднийг чиглэсэн сурталчилгаа аль хэдийн хийгдэж байгаа тул дахин харуулах хэрэггүй. Юуг сурталчлах вэ гэдгийг сонгохдоо Use existing post сонголтыг хийх ба пэйж, пост хоёроо сонгож идэвхжүүлнэ. Манай хуудсыг лайк хийгээгүй энэ хүмүүс уг контентыг харахад олон хүмүүст таалагдсан бас олон эерэг эерэг сэтгэгдлүүдтэй тул дарж үзэх, нарийвчлан харах сонирхол төрнө. Жирийн хүмүүсийн бичсэн эерэг сэтгэгдлүүд ямар ч оддоос дутуугүй нөлөөлдөг. Энэ аргыг хэрэглэх үед сайн контентууд хуудасны лайкыг ч бас өсгөдөг.
Холбоотой нийтлэл: ФЭЙСБҮҮК ДЭЭР ЯАГААД ДАХИН ЧИГЛҮҮЛЭХ МАРКЕТИНГ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ВЭ?
Холбоотой мэдээ: ФЭЙСБҮҮК СУРТАЛЧИЛГААНЫ ОНОВЧЛОЛУУД БОЛОН ОНОВЧЛОХЫН АШИГ ТУСУУД
Холбоотой мэдээ: ФЭЙСБҮҮК ДЭЭР ЗОРИЛТОТ СЕГМЕНТЭЭРҮҮГЭЭ ЧИГЛЭН СУРТАЛЧИЛГААГАА ХИЙХ ЭХНИЙ АЛХАМУУД
Холбоотой мэдээ: ФЭЙСБҮҮК ДЭЭР ЗОРИЛТОД БҮЛЭГ БУЮУ CUSTOM AUDIENCE ХЭРХЭН ҮҮСГЭХ ВЭ?
Танайд тулгамдаж байгаа маркетингийн асуудлууд байна уу? Та яг одоо 7211-9211 дугаарт залгаж бидэнтэй холбогдоод уулзалт товлож, үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл аваарай.