LOADING

ИНБАУНД МАРКЕТИНГИЙН СЭЖМИЙН АРЧИЛГАА ТҮҮНИЙГ ХЭРХЭН ХИЙХ ВЭ?

ИНБАУНД МАРКЕТИНГИЙН СЭЖМИЙН АРЧИЛГАА ТҮҮНИЙГ ХЭРХЭН ХИЙХ ВЭ?

by admin January 28, 2020
Сэжим гэж юу вэ? Түүнийг хэрхэн бүртгэж авах вэ?

Танай бүтээгдэхүүн үйлчилгээг ирээдүйд худалдан авах боломжтой хэрэглэгчийг хэлэх бөгөөд тэднийг вэб хуудсанд хандалт хийх үед түүнд хэрэгтэй, сонирхолтой, үнэ цэнэтэй байж болох контентыг (цахим ном, сэтгүүл, видео хичээл, судалгаа, үнэ төлбөргүй зөвлөгөө, г.м.) татаж авахыг санал болгосноор сэжим болгон бүртгэнэ. Санал болгож буй контентыг авахын тулд хэрэглэгч өөрийн нэр, и-мэйл хаяг гэх мэт мэдээллийг оруулснаар сэжим үүсэх юм. Ийм сэжмүүдийг бий болгон маркетингаа үргэлжлүүлэх, улмаар борлуулалт хийх нь бизнест маш чухал юм.

Сэжим бий болгох нь сайн хэрэг хэдий ч, үүсч бий болсон сэжимүүдээ арчилгаа хийх нь маш чухал юм. Сэжмийн арчилгаа хийснээр ямар үр дүнд хүрч болох вэ? Үүнд:

  • Сэжмийн арчилгаа хийгдсэн хэрэглэгчид борлуулалтын боломжийг 20% хувиар нэмэгдүүлдэг. (Эх сурвалж: DemandGen )
  • Үр дүнтэй сэжмийн арчилгаа нь худалдан авалт хийхэд бэлэн сэжмийг 33% хувийн бага зардлаар 50%-с илүү хувиар сэжмийг нэмэгдүүлдэг. (Эх сурвалж: DemandGen)
  • Сэжмийн арчилгаа хийгдсэн хүмүүс огт сэжмийн арчилгаа хийгдээгүй хүмүүсээс 47% хувиар их худалдан авалт хийдэг. (Эх сурвалж: The Annuitas Group)
  • Холбоотой и-мэйл нь энгийн түгээсэн и-мэйлээс 18 дахин их орлого олдог. (Эх сурвалж: Juniper Research)
  • Тодорхой салбарт чиглэсэн сэжмийн арчилгааны зорилтот контент нь илүү үнэ цэнэтэй байдаг гэж мэргэжилтнүүдийн 82% нь хэлсэн байна. (Эх сурвалж:  MarketingSherpa)

Сэжмийн арчилгаа нь тухайн хэрэглэгч худалдан авалтын замналын аль шатанд байгаагаас шалтгаалан түүнд тохирсон мэдээллээр хангах замаар өөрийн компанийн тодорхой бүтээгдэхүүн, үйлчилгээний тухай /хамгийн найдвартай/ ойлгуулах зорилготой, системтэй үйл явц юм. Өөрөөр хэлбэл сэжмийн арчилгаа нь зорилгодоо хүрэх, ашиг орлогоо нэмэгдүүлэх, худалдан авалтад бэлэн болсон хэрэглэгчдийг татах маркетинг болон борлуулалтын аль алиных нь нэгдсэн тактик гэж ойлгож болно.

Худалдан авалтын замналын гэж юу вэ?

Хүмүүс ямар нэг бүтээгдэхүүн үйлчилгээг худалдан авахдаа тухайн бүтээгдэхүүн өөрт ямар хэрэгтэй, яагаад худалдан авалт хийх ёстойгоо ухамсарлаж, бүтээгдэхүүн үйлчилгээний талаар судалгаа хийсний дараагаар худалдан авалт хийх эсэхээ шийддэг. Худалдан авалт хийхэд тухайн хүний зорилгоос эхлээд, сэтгэл хөдлөл, мэдрэмж, амьдралын хэмнэл, зан үйлийн онцлог гээд маш олон зүйл нөлөөлдөг байна.

Мэдээлэл тоо томшгүй урсгал бүхий сошиал медиа орчинд хэрэглэгчийн 67% нь худалдан авалт хийхийн өмнө тухайн бүтээгдэхүүн үйлчилгээний талаар мэдээллийг онлайнаар авсан байдаг бөгөөд хамгийн үнэ цэнтэй мэдээлэл өгч, бүтээгдэхүүн, үйлчилгээ нь итгэл төрүүлэн, харилцаа холбоо үүсгэж чадсаныг нь сонгодог байна. Мөн түүнчлэн худалдан авагчийн хувьд маркетингийн 7-ийн дүрэм буюу ядаж 7 удаа танайхтай харилцаа холбоо үүсгэж, бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдээллийг авсаны дараа сонголтоо хийдэг гэсэн судалгаа байдаг.

Маркетинг гэдэг хэзээд зөв цагт, зөв хүнд, зөв мэдээлэл хүргэж бүтээгдэхүүн үйлчилгээ зарж борлуулах үйл явц байсан. Одоо ч хэвээрээ. Зөв хүнд гэдэгт хэнд гэдгээ маркетингийн үүднээс дэлгэрэнгүй ойлгож, маркетингийн персона гаргах тухай хөндөгддөг бол зөв цагт зөв мэдээлэл хүргэнэ гэдэг худалдан авагчийн замналын үйл явцтай холбогддог.

Хэрхэн үр дүнтэй сэжмийн арчилгаа хийх вэ?

Үр дүнтэй сэжмийн арчилгаа хийхийн тулд маркетингийн баг болон борлуулалтын багийн аль алины оролцоо чухал. Учир нь борлуулалтын багийнхан маркетингийн багийг бодвол хэрэглэгчидтэйгээ илүү ойр харилцаа холбоо үүсгэдэг тул зорилтот хэрэглэгчдийнхээ талаар мэднэ. Харин маркетингийн баг тэдгээр хүмүүсийг хэрхэн татан оруулах болон ямар шат дараалалтайгаар тэдгээр сэжмүүдтэй холбоо үүсгэх талаар илүү мэдрэмжтэй ханддаг.

  • Анзаарах: Сэжмийн арчилгаа нь эхэн үедээ тухайн хэрэглэгчдэд асуудал, боломжуудыг ойлгуулахад анхаардаг.
  • Боловсрол олгох: Асуудал боломжыг нь ойлгуулсаны дараа тухайн хэрэглэгчдэд боловсрол олгоход анхаардаг. Үүнийг өөрөөр итгэл төрүүлэх, итгэл олж авах ч гэж нэрлэдэг.
  • Мэдээлэл өгөх: Тухайн зорилтот хэрэглэгчдийг илүү сайн шийдвэр гаргахад нь туслах шийдэл, санаачлага өгөх дараа дараагийн үйлдэлд дуудах мэдээллээр хангана.
  • Холбоо үүсгэх: Сонирхолд нь нийцэх зүйлийн талаар холбоо тогтоох сэжүүрийг гарган ирээдүйд гаргаж болох шийдвэр рүү татах алхмыг эхлүүлнэ.
  • Борлуулалт руу хувиргах: Энэ үед түүнтэй холбоо тогтоон дараа дараагийн алхам борлуулалт руу хувиргах үйл явц руу шилжинэ. 

Эдгээр шатлалын дагуу арчилгаа хийхийн тулд дараах зүйлсийг тодорхойлох хэрэгтэй. 

1. Персона болон худалдан авалтын замнал

Зорилтот хэрэглэгчдийнхээ персонад төвлөр. Эхний алхам бол персона буюу хэрэглэгчээ маш сайн таньж мэдрэх хэрэгтэй ба түүний худалдан авалтын замналыг тодорхойлох нь чухал.

Худалдан авалтын замнал байгууллагын онцлогоос шалтгаалан персона бүр дээр ялгаатай байж болно. Өөрөөр хэлбэл борлуулалт хийгдэх үйл явц хэр олон шат дамжлагатай эсэхээс шалтгаалан урт хугацааны эсвэл илүү богино байх боломжтой. Нэг жишээ татвал: жижиглэн худалдааны бизнесийн байгууллагатай харьцуулахад үл хөдлөх хөрөнгө эсвэл байгууллагад чиглэсэн байгууллагын хувьд борлуулалтын худалдан авалтын замнал удаан явагддаг байх жишээтэй.

2. Холбоо хамаарал бүхий контент

Худалдан авалтын замнал тодорхой болсон бол дээр өгүүлсний дагуу “Боловсрол олгох, мэдээлэл өгөх, холбоо үүсгэх, борлуулалт руу хувиргах” төрлийн холбоо хамаарал бүхий контентуудаа тодорхойлно. Гэхдээ сэжим бүр ялгаатай дөнгөж танай байгууллагын талаар сонсож байгаа болон өнөөдөр ч  худалдан авалтын шийдвэрээ гаргах боломжтой сэжмийн хооронд асар том ялгаа бий. Үүний тулд дараах асуултад хариулах хэрэгтэй. 

  • Аль шатанд байгаа хүнд ямар мэдээлэл өгөх вэ? 
  • Манай контентуудад хоорондын холбоо хамаарал байна уу?
  • Эдгээр контентууд хэрэглэгчийн худалдан авалтын замналыг удирдахад хангалттай юу?

Үүнд нэг анхаарах ёстой зүйл бол байгууллага бүр ялгаатай хэд хэдэн персонатай байж болох ба үүнийгээ дагаад ялгаатай худалдан авалтын замнал байж болно. Иймд зөвхөн нэг сэжмийн арчилгааны дагуу бүх хэрэглэгчдээ арчлах нь учир дутагдалтай. Иймээс персона бүрд тохирсон холбоо хамаарал бүхий контент байх шаардлагатай. 

3. Сэжмийн арчилгааны автоматжуулалт

Персона болон түүний худалдан авалтын замналыг тодорхойлчихсон. Мөн холбоо хамаарал бүхий контентын зураглалаа гарган, хэзээ аль контентыг хүргэх нь шийдэгдсэн учир үүнийг ажил хэрэг болгох сэжмийн арчилгааны автоматжуулалт руу хувиргах үлдлээ. Автоматжуулалтаа хийж эхлэхийн өмнө дараах асуултад хариулсан байх нь тохиромжтой.

  • Дараа дараагийн холбоо хамааралтай контентыг хэзээ, ямар давтамжтай илгээх вэ?
  • Хэрхэн бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой зүйлсийг хүргэх вэ?
  • Хэзээ хэрэглэгчийг борлуулалтад бэлэн болсон гэж үзэх вэ?

Тухайн байгууллагын талаар сонирхсон хүмүүсийн 73% нь худалдан авалтад бэлэн байдаггүй бөгөөд үр дүнтэй хийгдсэн сэжмийн арчилгаа нь борлуулалтын боломжийг 20%-иос багагүй хувиар нэмэгдүүлдэг. Дижитал шийдэл сонголт биш заавал хийх зүйл болж байгаа энэ цаг үед  танд борлуулалтын шинэ боломжуудыг авчрах болно.

Танайд тулгамдаж байгаа маркетингийн асуудлууд байна уу? Та яг одоо 7211-9211 дугаарт залгаж бидэнтэй холбогдоод уулзалт товлож, үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл аваарай.

Social Shares