ЗОРИЛТОТ ХЭРЭГЛЭГЧДИЙН ПЕРСОНА БОЛОН ХУДАЛДАН АВАЛТЫН ЗАМНАЛ ГЭЖ ЮУ ВЭ?
Орчин үед контент маркетинг үр дүнтэй хийхдээ хэрэглэгчдийн түгээмэл зан төлвөөр зохиомол дүр болох персона хөгжүүлэн уг персонад зориулан зорилготой контентыг бүтээхийг зөвлөдөг. Өөрөөр хэлбэл персона гэдэг бол та өөрийн зорилтот хэрэглэгчээ тодорхойлон түүний зохиомол дүрийг бүтээсэн зураглал гэж хэлж болно.
Хүмүүсийг хүн ам зүйн мэдээлэл, зан чанарын болон сэдэлжих байдлын төсөөтэй чанар, зорилгоор нь бүлэглэн үзэх боломжтой. Хувь хүмүүс хоорондоо ялгаатай ч худалдан авалт хийхдээ эдгээр үзүүлэлтээрээ төсөөтэй байдаг бөгөөд тухайн төсөөт бүлэг хүрээ ижил үг хэллэг хэрэглэх, зорилгынхоо хүрээнд ижил зан үйлийн тогтолцоотой болсон байдаг.
Тиймээс бид ямар нэг маркетингийн мэдээлэл хүргэхийнхээ өмнө заавал ХЭНД гэдгээ маш сайн тодорхойлон гаргах хэрэгтэй. Персона гаргах гэдэг нь үүнийг хэлж байгаа хэрэг.
Боломжит худалдан авагчийн персонаг гаргаснаар маркетингийнхны хувьд юун дээр илүү төвлөрөх, ямар үг хэллэг түлхүү ашиглах зэргээр ажлаа илүү хөнгөвчилж, илүү ойлгомжтой болгоод зогсохгүй, ХЭНД гэдгээ маш сайн ойлгосон учир үр дүнтэй байж чадна.
Өөрөөр хэлбэл Худалдан авагчийн персона нарийвчлан гаргаснаар илүү үнэ цэнтэй хэрэглэгчийг татаж, тэдэнд хүрч, нөхцөл байдалд тохирсон мэдээлэл хүргэх боломж бүрддэг.
Персонаагаа хэрхэн гаргах вэ?
Ямар ч байгууллагын хувьд зөвхөн нэг персона гаргах нь тийм ч хангалттай байж чадахгүй. Учир нь хэрэглэгчид хоорондоо төсөөтэй байж болох ч яг ижилхэн байдаггүй шүү дээ. Хэсэг бүлэг хүрээг төлөөлж чадах персонаг гарга.
- Персонадаа нэр өгөх: Батаа
- Ажил мэргэжил:
-
-
- Худалдааны салбарт
- Зөвлөх
-
-
- Хүн ам зүйн үзүүлэлтүүд:
-
-
- 30 настай
- 2 хүүхдийн аав,
- Хотын төв хэсэгт байдаг
- Дээд боловсролтой
- Өрхийн орлого сарын 2-3 сая төгрөг
-
-
- Түгээмэл тулгардаг асуудлууд:
-
-
- Хүүхдүүдээ хичээлд хүргэж өгөх авах
- Хичээлээс гадуурх хөгжил, сургалт
- Өдөр өнжүүлэх
-
-
- Шийдэл:
-
-
- Манай компани танай хүүхдийг өглөө гэрээс нь авч сургуульд нь хүргэж өгөөд, өдөр хичээлээс тарах үед нь авч өндөр өнжүүлэхдээ байлгаж, нэмэлтээр хичээлээс гадуурх хөгжлийн сургалтуудыг заах болно.
-
-
Зорилтот хэрэглэгчдийнхээ персонаг тодорхойлчихлоо. Одоо харин худалдан авалтын замналаа тодорхойлох ёстой.
Худалдан авалтын замнал гэж юу вэ?
Хүнд ямар нэгэн асуудал тулгарлаа гэж бодъё. Тэрхүү асуудлаа анзаарч чухам ямар асуудал болохыг тодорхойлж улмаар шийдэх арга зам, шийдлүүдийг хайж эхлэдэг. Үүний дараа нь тэрхүү шийдлүүдээс сонголтоо хийх шийдвэрийн гарцыг олдог. Энэ бол худалдан авалтын замнал юм.
Батаагын хувьд хүүхдүүдийгээ хичээл сургуульд хүргэж өгөх болон хичээлээс гадуурх хөгжиж боловсрох асуудлыг хэрхэн яаж зохицуулах вэ гэдэг асуудал дээр шийдэл хайж эхэлнэ. Иймээс хүүхэд хүргэж өгөх, авах үйлчилгээ болон өдөр өнжүүлэх, хичээлээс гадуурх хөгжлийн сургалтын төвүүдийг судлаж эхэлнэ.
Одоо харин Батаад зориулж асуудлыг нь хэрхэн хэрэгсүүлэх, шийдлүүдийг хэрхэн ойлгуулах, яагаад манай үйлчилгээ уг шийдлийг авчрах зөв шийдэл болохыг танилцуулахад гол нь анхаарна гэсэн үг. Бас Батаа ямар үг хэллэг хэрэглэдэг, хэзээ хаанаас мэдээлэл авдаг, ямар форматтай контент илүү таалагддаг зэрэг ч бас чухал.
Асуудлаа анзаарахад нь туслах контентын жишээ:
-
-
- Хүүхэд хүргэж өгөх авах үйлчилгээ (постер зураг)
- Хичээлээс гадуурх хөгжил сургалт (блог нийтлэл)
- Өдөр өнжүүлэх төвийн (видео контент)
-
Асуудлаа хэрэгсээд шийдэл хайх шатны контент:
-
-
- Яагаад хүүхдээ хичээлээс гадуурх хөгжлийн сургалттай хичээлд нь хүргэж өгөөд авдаг үйлчилгээгэ сонгох нь зөв вэ? (блог нийтлэл)
- Хүүхдийг хичээлээс гадуур хэрхэн сайн хөгжүүлэх вэ? (видео)
-
Шийдвэр гаргалтын шатны контент:
-
-
- Манай үйлчилгээ яагаад танд хэрэгтэй вэ?
- Манай үйлчлүүлэгчдийн сэтгэгдэл (видео)
-
Персона болон худалдан авагчийн замналын аргачлалуудыг контент маркетингдаа ашигласнаар манай зорилтот хэрэглэгч өөрийн хүсэл сонирхлоор бидний зорилготойтойгоор хөгжүүлсэн контентуудыг үзэж харж, уншиж танилцана гэсэн үг.
Бидний хамгийн түгээмэл гаргадаг нэгэн алдаа бол бид бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой мэдээлэл, контент, маркетингийн мессежүүдийг л хүмүүст хүргэхэд түлхүү анхаардагт оршино. Энэ нь илүү бүтээгдэхүүн төвтэй маркетинг, харин бид хэрэглэгчиддээ асуудлаа олж хараад дараа нь өөрт нь илүү зөв шийдлүүдийг олоход туслах контентуудыг бүтээн хүргэснээр бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үнэ цэнийг бүрэн дүүрэн ойлгуулан илүү борлуулалт хийх боломжтой.
Танд худалдан авалтын персонагаа тодорхойлох темплэйт хэрэгтэй байвал энд дарж авна уу.
Танайд тулгамдаж байгаа маркетингийн асуудлууд байна уу? Та яг одоо 7211-9211 дугаарт залгаж бидэнтэй холбогдоод уулзалт товлож, үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл аваарай.