ТАНАЙ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭГ АВАХ БОЛОМЖИТ ХЭРЭГЛЭГЧДИЙН МЭДЭЭЛЛИЙГ БҮРТГЭХ АРГУУД
Танай бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах боломжит хэрэглэгч буюу сэжмийн мэдээллийг онлайнаар бүртгэн авах аргуудаас танилцуулъя.
Сэжим үүсгэх нь (англиар lead generation) аливаа байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааны нэгэн хэсэг мөн. Утсаар залгаж мэдээлэл авах, нэрийн хуудсаа өгөх, анкет бөглөх, сургалтад бүртгүүлэх зэрэг нь боломжит худалдан авагчийн сэжим үүсэх хэлбэрүүд мөн.
Харин онлайн ертөнцөд сэжим үүсгэх арга замууд илүү олон төрлийн төдийгүй энгийн хялбар, зардал багатай байдаг.
Сэжмийн мэдээллийг бүртгэхэд танд хэрэглэгчтэй харилцах менежментийн систем буюу CRM (Customer Relationship Management) програм хэрэгтэй.
Landing page буюу газардах хуудас
Газардах хуудас нь хэрэглэгчийн холбоо барих мэдээллийг бүртгэн авах зорилготой вэб хуудас юм. Энд хэрэглэгч мэдээллээ оруулах боломжтой бөгөөд форм бөглөхөд талбаруудын өгөгдлийг CRM системд автоматаар бүртгэнэ. Чухам ямар зорилготой хуудас вэ гэдгээс хамааран уг хэрэглэгчтэй дараа, дараагийн харилцааг үүсгэх юм.
Газардах хуудсыг хэрэглэгчдийн мэдээлэл бүртгэх “дижитал ажилтан” гэж ч хэлж болно. 7 хоногт 24 цаг тасралтгүй ажилладгаараа давуу талтай. Танай вэб сайтад чанартай газардах хуудас олон байх тусам борлуулалтын боломж өснө.
Газардах хуудсыг хэрэглэгчдэд контент түгээх төдийгүй бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулга өгөх, төрөл бүрийн хүсэлт, захиалга авах, бүртгэл хийх зорилгоор үүсгэж болно.
Бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулга татах хуудас
Аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулгыг татаж авах нь хэрэглэгч худалдан авалтын замналынхаа шийдвэр гаргах шатанд буйг илэрхийлдэг. Чанартай сэжим байх магадлалтай тул холбоо барьснаар борлуулалт хийх боломжтой.
Үнийн санал авах хуудас
Үнийн санал авах хүсэлт нь худалдан авалт хийх сонирхлын шууд илэрхийлэл мөн тул борлуулалт хийх боломж өндөртэй, өөрөөр хэлбэл чанартай сэжим байж чаддаг. Иймд хэрэглэгч сонирхлоо илэрхийлэх боломжуудыг аль болох нээж өгөх хэрэгтэй.
Мессенжер, вэб сайтын чатбот
Чатбот нь мессенжер болон вэб сайтын чат дээр хэрэглэгчтэй автоматаар харилцах компьютерийн програм юм. Маркетинг төдийгүй борлуулалт, харилцагчийн үйлчилгээний аль алинд нь ашиглах боломжтой. Ботыг CRM системтэй холбосноор мессенжерээр ирсэн хандалтыг борлуулалтын багт түргэн шуурхай шилжүүлж болдог.
Фэйсбүүкээс сэжим үүсгэх
Фэйсбүүкийн Lead Generation буюу сэжим үүсгэх сурталчилгаа нь газардах хуудастай зарчмын хувьд ижил хэдий ч хэрэглэгчийн Фэйсбүүк дэх бүртгэлээс нь автоматаар бөглөгддөг тул илүү хямд бөгөөд хялбар байж чаддаг. Харин вэб сайтын газардах хуудас органик хандалтаар илүү чанартай сэжим үүсгэж чаддагаараа давуу тул аль алийг хослуулан ашиглах нь зүйтэй. Сэжим үүсгэх сурталчилгааг CRM програмтай холбосноор хэрэглэгчийн өгөгдлийг автоматаар CRM дээр бүртгэж болдог.
Утасны дуудлагаас сэжим бүртгэх
Танай байгууллагын дугаарт ирж буй дуудлагууд худалдан авалт хийх боломжит хэрэглэгч байх магадлал өндөр. Хүлээн авсан дуудлага бүрт бүртгэл үүсгэх нь борлуулалт хийх боломж алдагддагийг багасгана.
Дуудлагын төвийн шийдлийг CRM системтэй интеграц хийн холбосноор дуудлагын бүртгэл хийх, ярианы бичлэг оруулах, дуудлагын дагуу ажиллах даалгавар автоматаар үүсгэж болдог. CallPro дуудлагын төвийн шийдлийг сонирхоорой. Дуудлага авах бүрт CRM дээр автоматаар лог хийгддэг.