СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ ЭХЛЭХЭД БАРИМТЛАХ ЭХНИЙ АЛХАМ.
Сошиал медиа нь хүмүүсийн хувийн амьдралын нэгээхэн том хэсэг болсонтойгоо адил бизнесийн хувьд ч чухал маркетингийн суваг болж байна. Хэдхэн жилийн өмнө тийм ч их хэрэгтэй мэт санагддаггүй байсан СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ одоо бизнесийн байгууллагын хувьд заавал байх талбар болон өөрчлөгдөж байна.
Бизнесээ эхэлж байгаа хүмүүсийн хувьд сошиал медиа платформуудын алийг нь ашиглах вэ? Аль нь илүү манай бизнест тохирох бол? Хэрхэн хөтөлж авч явах вэ? гэх мэт олон асуултанд хариулах шаардлагатай болдог.
Тэгвэл дараах 3 зүйлийг сошиал медиа маркетингийн хувьд хийх хамгийн эхний алхамаа болгоорой.
1. Хамгийн чухлаас нь эхэл.
Сошиал медиа маркетингийн төлөвлөгөө гаргахаасаа өмнө ямар сошиал медиа платформыг сонгохоо шийдэх хэрэгтэй. Зарим тохиолдолд алийг нь сонгохгүй байх вэ гэдгээ мэдэх нь хялбар арга ч байж мэдэх юм. Ерөнхийдөө бүхий л сошиал медиа сүлжээг ашиглах боломжтой хэдий ч бизнесийн онцлогоос шалтгаалан зарим нь тохиромжгүй байж болно. Тиймээс хамгийн чухлыг нь сонгох хэрэгтэй. Сошиал медиа маркетингийн хувьд хамгийн ач холбогдол багатайг нь хасан сонголтоо багасгасан ч болно. Өөрөөр хэлбэл сошиал медиа маркетингийн хувьд цөөн суваг нь илүү үр дүнтэй байх магадлалтай.
Яагаад гэж үү? Та нэгэнт сонгон ашиглаж байгаа сошиал медиа сүлжээ бүртээ илүү идэвхтэй үйл ажиллагаа явуулах шаардлагатай болдог. Зөвхөн чанартай контент ч биш мөн өдөр бүр анхаарал тавих хэрэгтэй болно. Тийм учраас маркетингийн зорилгодоо яв цав тохирох тэр л сошиал медиа сүлжээг сонгох нь нөөц бололцоог хэмнэхээс гадна маркетингийн үйл ажиллагааг тань үр дүнтэй болоход туслана.
Хэрэв та Facebook-г сошиал медиа маркетингийхаа гол суваг болгон сонгосон бол бидний бэлтгэсэн
- ТАНАЙ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭГ АВАХ БОЛОМЖИТ ХЭРЭГЛЭГЧДИЙН МЭДЭЭЛЛИЙГ БҮРТГЭХ АРГУУД
- ФЭЙСБҮҮКИЙН ХУУДСАНД ИДЭВХТЭЙ БАЙСАН ХҮМҮҮСИЙГ ХЭРХЭН ОЛОХ ВЭ?
- ФЭЙСБҮҮК ДЭЭР ЯАГААД ДАХИН ЧИГЛҮҮЛЭХ МАРКЕТИНГ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ВЭ?
- ФЭЙСБҮҮК МАРКЕТИНГИЙН ПРАКТИКТ ШАЛГАРСАН 5 АРГА заавал танилцаарай.
2. СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГИЙН хувьд тогтвортой байдал чухал биш бүр “маш их чухал”.
Хамгийн чухлыг нь сонгосон бол контент бэлтгэл, хөтлөлтийн маш сайн төлөвлөгөө гаргах шаардлагатай. Сайтар төлөвлөж ажиллахгүй бол огт хийхгүй байсан нь зүйтэй. Төлөвлөлт бол ийм л чухал.
3. Эрсдэл гарга.
Мэдээж таны гаргах эрсдэл танай бизнесийн салбартай нийцэж байх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл сошиал медиа сүлжээнд зарим нэг эрсдэлтэй постууд хийж байх нь зөв. Мэдээж бодит мэдээлэл байх хэрэгтэй, ингэснээр хүмүүст илүү ойр дотно мэдрэмж төрүүлэх болно. Энэ нь буцаад таны бизнест ч эерэг нөлөө үзүүлэх боломжтой.
Холбоотой мэдээ: БИД ДИЖИТАЛ МАРКЕТИНГИЙН BASIC БАГЦЫГ ХЭРХЭН ҮЗҮҮЛДЭГ ВЭ?
Холбоотой мэдээ: БИД ДИЖИТАЛ МАРКЕТИНГИЙН САРЫН БАГЦЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ХЭРХЭН ҮЗҮҮЛДЭГ ВЭ?