LOADING

КОНТЕНТ МАРКЕТИНГИЙН ЧИГ ХАНДЛАГА БОЛОН ТЕХНОЛОГИЙН НӨЛӨӨЛӨЛ

КОНТЕНТ МАРКЕТИНГИЙН ЧИГ ХАНДЛАГА БОЛОН ТЕХНОЛОГИЙН НӨЛӨӨЛӨЛ

by admin January 21, 2020

Судалгаанаас харахад контент маркетинг нь 2019 онд борлуулалтын өсөлтийг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн маркетингийн гол арга хэрэгсэл болсон байна. Өнгөрсөн оны трендүүд, хэрэглэгч төвтэй контентууд нь энэ жилийн чиг хандлагыг бий болгож байна. Тэгвэл бид танд 2020 контент маркетингийн чиг хандлагыг хүргэе.

  1. Контентын формат өөрчлөгдөж эхэлнэ.

Сүүлийн жилүүдэд брэндүүд өөрсдийн гэсэн контент маркетингийн багийг бүрэлдүүлж эхэлснээр контентийн төрөлжилт нэмэгдэж эхэлсэн. Танай байгууллага контент маркетингийн багтай болсоноор контент бодлого тань эрс өөрчлөгдөх болно. Харин таны багт ямар туршлагатай хүмүүс хэрэгтэйг доор харуулая:

  • Видео үйлдвэрлэгч
  • График дизайнер
  • Аудио засварлагч
  • Контент дистрибьютор буюу контент идэвхжүүлэгч
  • Стратеги хөгжүүлэгч
  • Харилцаа холбоо болон брэндинг бүтээгч
  • Үнэлгээ болон үзүүлэлтүүдийг хэмжигч

Харин та эдгээр хүмүүсийн оронд контент маркетингаар мэргэшсэн маркетингийн агентлагтай хамтран ажиллах нь илүү үр өгөөжтэй байж болох юм.

2. IoT буюу The Internet of Things контентийг шинэ түвшинд хүргэнэ

Интернет хэрэглэгчид контентийг зөвхөн гар утас болон суурин компьютер дээрээс үзэхгүй болж эхэлнэ. IoT нь контентийг бидний эргэн тойронд байхаар хийсэн. Шинэ техник технологийг контент маркетингт нэвтрүүлснээр хүмүүсийн контент үзэх чиг хандлага бидний төсөөлснөөс ч илүү хол давах болно.

3. Контент нь худалдан авалтын гол замыг бүрэлдүүлж эхлэх болно.

Хэрвээ та дижитал маркетингийг бүхэлд нь ашигладаг бол контент нь тэр бүгдийн гол суурь болж явдаг. Өнөөдөр контент маркетинг нь зөвхөн танай сошиал медиа сувгуудын хандалтыг ихэсгэх биш, Like нэмэгдүүлэх ч биш болсон. Харин дижитал хандалт болон дижитал борлуулалтыг нэмэгдүүлэхэд оршиж эхэлсэн.

4. Контент маркетингийн стратеги.

Стратеги нь дан ганц сар сарын төлөвлөгөө биш болсон. Өнөөдөр стратегид худалдан авагчийн хэв шинжүүд, богино болон урт хугацааны төлөвлөгөө зэрэг орох болсон. Таны эрхэлж буй бизнестэй ижил төстэй үйл ажиллагаа явуулж буй хүмүүс олон болсон үед танай байгууллага хуучин хэв шинжээр явсаар л байх уу?

Бусдаас ялгарахын тулд стратеги бодлогоо дахин чиглүүлэх хэрэгтэй.

5. Виртуал контент.

Интернет хэрэглэгчид контентийг зөвхөн эгц урагш харж үзэхээс илүү контент дотроо орох боломжтой болж байна. 360градус, виртуал ертөнц нь контентийг хэрэглэгчдийг тойрон байрлаж, контент дотроо хүртэл зохиолын дагуу хөдөлж, цагийг хөгжилдөн өнгөрөөх болсон.

6. Хиймэл оюун ухаан.

Саяхан л маркетерууд хиймэл оюун ухаан контентийг бүтээж чадахгүй гэж байсан. Тэгвэл Google, Microsoft зэрэг томоохон технологийн компаниуд үүнийг бодит болгож байна. Хэдхэн жилийн өмнө Microsoft нэгэн хиймэл оюун ухаан бүтээсэн бөгөөд тэр нь 24 цагийн дотор өөрийн гэсэн твиттер хаяг нээн олон шүүмжлэлт хэлэлцүүлгүүдийг үүсгэж чадсан. Google 2017 онд зураг засварлах хиймэл оюун ухаан бүтээсэн.

7. Хэрэглэгч төвтэй контент үйлдвэрлэх.

Хэрэглэгчийн туршлагыг бий болгосон, туршлага дээр суурилсан контент нь худалдан авалтын замналыг бий болгодог. Хэрэглэгчийн туршлага дээр суурилсан кэйс контент бүтээх нь 2020 оны гол зорилтуудын нэг болох байх. Учир нь хэрэглэгчид шууд сурталчилгаанд бус, зохиомжид контентийг илүүд үздэг.

Танайд тулгамдаж байгаа маркетингийн асуудлууд байна уу? Та яг одоо 7211-9211 дугаарт залгаж бидэнтэй холбогдоод уулзалт товлож, үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл аваарай.

Social Shares