LOADING

Видео контент

Бидний хийсэн зарим видеог ЭНД ДАРЖ хараарай.

Видео контент бол хамгийн сэтгэл татам агуулгатай контентийн нэг бөгөөд сошиал медиа хэрэгслээр бусад бүх төрлийн контентийг бодвол илүү ирээдүйтэй төрлөөр шалгараад байгаа. Сошиал медиа-д видео контент ашиглаж эхлэх нь маш чухал болоод байна. Видео контентын хувьд дунджаар 44 секундээс ихгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөдөг. Фэйсбүүкт илүү богино видео буюу рийл амжилт олох бол Youtube сувагт илүү түүх өгүүлсэн, үнэ цэнтэй видео ноёрхоно. Хэрвээ та видео ашигладаггүй бол одооноос эхлэн стратеги, төлөвлөгөөндөө тусгаж өгөх ёстой болж байна.

1. Видеоны хэрэглээ эрчимтэй нэмэгдсээр байна.

  • Бизнес эрхлэгчдийн 81% нь видеог маркетингийн арга хэрэгслээр сонгон ашиглаж байгаа ба 2019 онд энэ үзүүлэлт нь 71% байсан.
  • Судалгаанд оролцогчдын 99% нь “видеог маркетингтаа аль хэдийн ашиглаад эхэлчихсэн. Цаашдаа ч үргэлжлүүлэн ашигласаар байх болно” гэж хариулсан.

2. Бид их хэмжээний видеог үзэцгээдэг болсон.

Видео контент бидний амьдралын нэгээхэн хэсэг аль хэдийн болсон гэдгийг энэхүү судалгаа харуулж байна. Судалгаанд оролцогчдоос харахад өдөрт дунджаар 3.5 цагийг видео (рийл) үзэж өнгөрөөдөг гэсэн ба 15% нь 5- аас илүү цагаар үздэг гэж хариулсан байна.

3. Маркетерүүд ажлаа хийхдээ ихэвчлэн видео дээр тулгуурладаг болсон

  • Маркетеруудын 97% нь видеог хэрэглэгчдийн бүтээгдэхүүн үйлчилгээний талаар ойлгох ойлголтыг нэмэгдүүлдэг гэж хариулжээ.
  •  76% нь видеог борлуулалтыг нь нэмэхэд тусалсан гэж үзсэн.
  • 47% хэрэглэгчдийн бүтээгдэхүүний талаар нэмж лавлаж асуух асуултууд багассан гэжээ.
  • 76% нь маркетингийн урсгалыг нэмэгдүүлэхэд видео тусалсан гэж хариулсан.
  • 80% нь хэрэглэгчдийн байгууллагын вэб сайт дээр зарцуулах хугацааг видео нэмэгдүүлсэн гэж үзсэн.
  • Нийт хүмүүсийн 95% нь бүтээгдэхүүн, үйлчилгээний тухай илүү ихийг мэдэхийн тулд видео тайлбарыг үзсэн байна.
  • Хэрэглэгчдийн 81% нь тухайн брэндийн видеог үзсэний дараа тэр бүтээгдэхүүнийг авах сэдэл төрсөн.
  • Нийт хүмүүсийн 69% нь программ хангамжийн бүтээгдэхүүн зарж борлуулдаг байгууллагын видеог үзсэний дараа тэдний бүтээгдэхүүнийг авах сэдэл төрсөн гэж хариулжээ.
  • Хүмүүсийн 85% нь брэндүүдээс видеог нь илүү үзмээр байна гэж хариулсан.

4. Үйлчлүүлэгчид видео маркетингт дуртай.

Яг ижилхэн мэдээлэлтэй текстэн нийтлэл болон видео хоёр байхад хүмүүсийн 72% нь видеог сонгосон байна

5. Бид хуваалцах дуртай.

Хүмүүс зөвхөн хөнгөн хийсвэр, зугаа цэнгэлийн (муур нохойны, бүтэлгүйтсэн инээдтэй) бичлэгийг сошиалд хуваалцдаг гэж ихэнх маркетерүүд буруугаар ойлгодог. Энэхүү судалгаагаар үзэгчид өөрийн сонирхолд таарч нийцсэн бичлэгийг хуваалцдаг гэдгийг баталсан. Судалгаанд оролцогчдын 83% нь үүнтэй санаа нийлж байжээ. Тиймээс брэндийн бичлэг байх нь сул тал биш юм.  Гол нь түүний доторх агуулга!

Фэйсбүүкийн видео богино байх тусмаа л сайн

Фэйсбүүк хэдий урт, богино бүхий л төрлийн видеог дэмждэг ч сүүлийн жилүүдэд хамгийн их амжилттай байсан нь рийл болоод байна. Тиймээс видеоны эх бэлтгэхдээ богино хугацаанд оновчтой мессеж хүргэх тал дээр анхаараарай.

Эхний 3 секунд хамгийн чухал

Эхний 3 секундийн өнгө төрх хамгийн сонирхолтой байж хэрэглэгчдийн анхаарлыг татахуйц байвал зүгээр. Учир нь фэйсбүүк видеог автоматаар тоглуулдаг болсноос хойш хэрэглэгчид эхний 3 секундийг үзээд видеог хаачихаж болох тул таны видео эхнээсээ л сонирхолтой, ойлгомжтой байвал сайн. Фэйсбүүкийн видеоны үзэлтийн хувь тийм өндөр байдаггүй нь эхлэл нь сонирхолтой санагдахгүй бол хүмүүс уг видеог хаахад ямагт бэлэн байдагтай холбоотой. Автоматаар тоглогдож байхад агуулга нь ойлгогдохоор байвал тун сайн. Уг видеог үзэх сонирхлыг төрүүлдэг. Зарим хүмүүс бүр автомат тоглуулж байхад нь дуустал үзчих нь бий.

Хадмал заавал оруул

Фэйсбүүкийн видео автоматаар дуугүй тоглогддог мөн хэрэглэгчдийн ихэнх нь  гар утсаараа нэвтэрч байгаа учраас чанга дуутай видеог олон нийтийн газар  тоглуулах нь зохисгүй. Тиймээс болж өгвөл хадмал оруулж, текст нэмэх зэргээр тухайн видеог үзэгчдэд ойлгомжтой энгийн байлгах нь үр дүнтэй. Чанга яриа, шуумны оронд хөнгөн хэмнэлтэй дэвсгэр ая сонгож өгөх нь зохимжтой.

Холбоотой мэдээ: ФЭЙСБҮҮК ДЭЭР ЯАГААД ДАХИН ЧИГЛҮҮЛЭХ МАРКЕТИНГ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Холбоотой мэдээ: ҮЛ ХӨДЛӨХИЙН БОРЛУУЛАЛТАНД ДЭЛХИЙ ДАХИНД ВИДЕО КОНТЕНТУУД ТУСАЛЖ БАЙНА

Холбоотой мэдээ: WELLNESS, SPA, YOGA, FITNESS, BEAUTY, MASSAGE ТӨВҮҮДИЙН МАРКЕТИНГД АШИГЛАЖ БОЛОХ ВИДЕО ТЕМПЛЭЙТҮҮД

Холбоотой мэдээ: РЕСТОРАН, ЛОУНЖ, КОФЕ ШОПЫН МАРКЕТИНГД АШИГЛАХ ВИДЕО ТЕМПЛЭЙТҮҮД

Та манай үйлчилгээний танилцуулга, үнийн мэдээлэл авах бол холбоо барих формыг бөглөн өөрийн мэдээллийг үлдээгээрэй. Бид ажлын 1 хоногт багтан эргэн холбогдох болно. Баярлалаа.
info@dima.mn
72119211
facebook.com/digitalmarketingmongolia
М офисс, Самбуугын гудамж-18, Чингэлтэй дүүрэг,  Улаанбаатар хот, Монгол улс