Нийгмийн асуудлыг хөндсөн хүчирхэг сурталчилгаанууд

Нийгмийн асуудлыг олон нийтэд хүргэж, түүнийг шийдэхэд нөлөөлсөн, хүмүүсийг үйлдэлд уриалсан дэлхийн шилдэг сурталчилгааны мессежүүдийг хүргэж байна.
Ийм сурталчилгаа бүтээгдэхүүн зардаггүй ч маркетингийн хамгийн хэцүү ажлыг хийдэг: хүний зуршил, хандлагыг өөрчилдөг. Тиймээс тэднээс бизнесийн сурталчилгаа хийж байгаа хүн ч олон зүйл сурч болно.
Холбоотой: Хамгийн өндөр амжилтанд хүрсэн маркетингийн 10 кампанит ажил
Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх
Зам тээврийн осол бол нийгмийн сурталчилгааны хамгийн түгээмэл сэдвийн нэг. Энэ сэдвээр хийсэн шилдэг ажлууд жолоочийн нэг л буруу зуршлыг онилж, түүний үр дагаврыг богино бөгөөд хатуу мессежээр хэлдэг.
- Жолооны ард байхдаа утсаар бүү ярь.
- Машин барьж байхдаа селфи битгий хийгээрэй.
- Бүсээ зүү, амьдралаа авар.
- Уучихсан уу? Таныг хүргэж өгөх хүнээ сонго.
- Нойрмог үедээ хэзээ ч битгий жолоо барь.
Эрүүл мэнд ба хандив
- Цусаа өг. Хэн нэгний амьдралыг дүүргэ.
- Хоёр хүний өмнөөс бодоорой.
- Лайк дарах нь үр дүнгүй. Сошиал медиад лайк дарах төдийгөөр асуудал шийдэгдэхгүй, бодит тусламж хэрэгтэй гэдгийг сануулсан мессеж.
- Чиний 2-хон минутад үрж байгаа зүйлээр тэр хүн 2 өдөр амь зуух болно.
Байгаль орчин
- Бидэнд амьд үлдэхийн тулд илүү их мод хэрэгтэй.
- Цэвэр агаар удахгүй эм шиг зарагдах болно.
Дижитал донтолт
- Гар утасны хана. Гар утас хүмүүсийн хооронд хана болж байгааг харуулсан санаа.
- Зугаа цэнгэл донтолт болж хувирах ёсгүй.
Гэр бүлийн хүчирхийлэл
- «Чамайг надаас өөр хэн ч ингэж хайрлахгүй». Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг Кристина Бахтины хэрэгжүүлсэн төсөл.
Эдгээр сурталчилгаанаас бизнес юу сурах вэ?
- Нэг сурталчилгаа, нэг санаа: дээрх мессеж бүр ганцхан зан үйлийг онилдог.
- Богино, тод үг: хэдхэн үгэнд багтсан мессеж л санаанд үлддэг.
- Сэтгэл хөдлөл: баримт тоочихоос илүү мэдрэмж төрүүлсэн мессеж хүнийг өөрчилдөг.
- Тодорхой үйлдэл: «бүсээ зүү», «цусаа өг» гэх мэт хүн юу хийх ёстойгоо шууд ойлгоно.
Өнөөдөр ийм санааг AI-аар хурдан төсөөлж, хэд хэдэн хувилбараар зурж үзэх боломжтой болсон. Гэхдээ хүний сэтгэлийг хөдөлгөх үнэн санаа, нийгмийн асуудлыг хариуцлагатай хөндөх ёс зүй нь хүний л ажил хэвээр.
Холбоотой: Бүтээлч салбарынханы уулзалт Cannes Lions 2019 шилдэгүүд
Эх сурвалж: Xopom.com
Танай брэнд нийгэмд ямар мессеж хүргэж болохыг хамтдаа бодмоор байвал үнэгүй зөвлөгөө авах хүсэлт үлдээгээрэй, эсвэл 7211 9211 дугаарт залгаарай.