Инбаунд маркетинг буюу татах маркетинг нь блог, подкаст, видео, цахим ном, мэдээллийн и-мэйл, хайлтын системийн оновчлол, сошиал медиа маркетинг болон контент маркетингийн бусад аргачлалуудыг ашиглан маркетинг хийснээр худалдан авалтын янз бүрийн үе шатандаа байгаа хэрэглэгчдийг татах аргачлалд суурилдаг. Инбаунд маркетинг нь боломжит хэрэглэгчдийг контентоор татах, сэжим болгон хувиргах, борлуулах, халамжлах гэсэн үндсэн дөрвөн үе шаттай. Эдгээр үе шатуудад чиглэсэн контент маркетинг хийснээр танихгүй хэрэглэгчийг өөрийн үнэнч хэрэглэгч болгоход чиглэдэг.
Бид маркетинг хийхдээ шууд л бүтээгдэхүүнээ ямар сайн болох, ямар давуу талтай талаар хэтэрхий их нуршиж хөндий хүйтэн, амьгүй орон зайг үүсгэдэг. Хүмүүс бусдын хэлсэн үгэнд шууд итгэхээс илүү өөрөө судалж мэдсэн зүйлдээ итгэдэг. Тиймээс тэдэнд өөрийгөө хөгжүүлэх, судалж танин мэдэх боломж олгох хэрэгтэй.
Харин боловсорсон хэрэглэгчидтэй илүү таатай орон зайг үүсгэх боломжтой болдог. Иймээс та хэрэглэгчээ илүү таниж мэдэж тэдний сонирхол, хэрэгцээ, шаардлагад нийцсэн блог нийтлэлийг хүргэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хэрэглэгчийнхээ оронд өөрийгөө тавьж үзээрэй.
Холбоотой мэдээ: ЗОРИЛТОТ ХЭРЭГЛЭГЧДИЙН ПЕРСОНА БОЛОН ХУДАЛДАН АВАЛТЫН ЗАМНАЛ ГЭЖ ЮУ ВЭ?
Холбоотой мэдээ: ЗОРИЛТОТ ХЭРЭГЛЭГЧДИЙН ПЕРСОНАГ тодорхойлох темплэйт
Сүүлийн үеийн чиг хандлагаас харахад контент маркетинг хүмүүст илүү хүрч чадаж байна. Энэ нь тоо тоймгүй олон контентыг хийгээд бай гэсэн үг огт биш. Контентын төлөвлөгөө гарган хэрэглэгчдэд тодорхой дэс дараалал, эмц цэгц, зорилготойгоор мэдээллийг хүргэх нь чухал.
Хэрэглэгчийн худалдан авалтын замналын аль үе шатанд, ямар мэдээлэл хүргэх вэ? Хэрхэн түүнийг дараа дараагийн алхамд дуудах вэ? гэдгийг тодорхой болгон төлөвлөгөөг гарна.
Холбоотой мэдээ: 2024 оны Сошиал Медиа Календар
Мэдээж хэрэг сайн контент гэдэг нь гарчигтайгаа агуулга, зураг, жишээ нь хоорондоо зохицсон тодорхой байна. Үүнээс гадна дараахи зүйлсд анхаарлаа хандуулах хэрэгтэй.
Таны контент зөвхөн блог нийлэл байх албагүй инфографик, подкаст, хөдөлгөөнт зураг, видео, цахим ном гэх мэт контентоо илүү үр дүнтэй хүргэж болох төрлөөс ашиглаж болно.
Мөн контентын сэдэвт тохирсон түлхүүр үгсийг оруулах хэрэгтэй. Энэ нь хайлтын системд танигдах боломж ихэсдэг. Хайлтын системээр орж ирсэн хэрэглэгчид маш сайн борлуулалтын сэжим болдог. Учир нь тэд асуудлаа ойлгочихсон шийдвэрлэх гарцыг хайж байдаг.
Манай контентыг сонирхож уншсан хүн бол манай борлуулалтын сэжим болох магадлал өндөр шүү дээ. Тиймээс тэрхүү сэжимд дараа дараагийн мэдээлэл хүргэн /Call-To-Action/ зөв байршуулан, холбоосуудыг оновчтой хийн үйлдэлийг нь удирдах хэрэгтэй. Ингэснээр манай хэрэглэгч болох магадлал өсөх болно.
Холбоотой мэдээ: САЙН КОНТЕНТ МАРКЕТИНГ ХЭРХЭН ХИЙХ ВЭ?
Үр өгөөжтэй хэрэглэгчдэд таалагдах маш сайн контент хийлээ. Одоо яах вэ? Аль аль сошиал сувгуудыг ашиглах вэ? Хэрхэн контентоо хэрэглэгчиддээ хүргэх вэ? Зорилтот хэрэглэгчид рүүгээ хэрхэн чиглүүлэх вэ?
Зөвхөн вэб хуудсандаа байршуулаад, фэйсбүүк пэйж дээрээ тавилаа гээд яг зорилтот хэрэглэгчид рүү хүрэхгүй байх магадлалтай. ФЭЙСБҮҮК МАРКЕТИНГИЙН ПРАКТИКТ ШАЛГАРСАН АРГА нийтлэлээс уншаарай. Бусад үр дүнтэй сошиал сувгийг ашиглах боломжтой. Мөн өөрийн вэб хуудсандаа блог нийтлэлийн буланг нэмж өгөөрэй. Энэ нь танай байгууллагын вэб хуудсыг илүү амьд болгож өгдөг.
Холбоотой мэдээ: БАЙГУУЛЛАГЫН ВЕБ ХУУДАС ЯМАР БАЙХ ЁСТОЙ ВЭ?
Бүх зүйлс бэлэн болсны эцэст хэрэгжүүлэх хамгийн чухал. Үйл ажиллагааг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэхээс гадна үр дүнгээ хэмжиж, хяналтыг үргэлж хийх хэрэгтэй. Та тодорхой хугацааны дараа дараах асуултанд хариулан, дүн шинжилгээ хийн засвар өөрчлөлтийн цаг тухайд нь хийгээрэй. Үүнд:
Контент хийх алхамаа тодорхойлсон бол одоо бүтээгдэхүүн үйлчилгээ, үйл ажиллагааныхаа онцлогт тохирсон контентыг хэрхэн бүтээх вэ?. Хамгийн түгээмэл ашиглагддаг, хэрэглэгчдэд хүргэхэд илүү хялбар, хамгийн өргөн контентын төрлүүдийн тухай танилцуулъя.
Дараах контентын хэлбэрүүдтэй танилцаад контент нь хэрхэн маркетингт чухал үүрэг гүйцэтгэж болдогтой танилцаарай. Мөн өөрийн бизнесийн үйл ажиллагаанд илүү сайн тохирох контентын төрлөө тодорхойлоорой.
Мэдээллийн график буюу инфографик нь мэдээлэл, дата, мэдлэгийг цогц байдлаар түргэн, тодорхой өгч буй график дүрслэл юм. Сүүлийн жилүүдэд хялбар хэрэглээ илүү газар авч сонин сэтгүүл, тэр ч байтугай фэйсбүүк, твиттерээр зөвхөн зураг, линкүүд бус мэдээллийн графикууд ч мөн адил их ажиглагдах болсон. Инфографикын зориулалтыг дараах байдлаар тодорхойлдог үүнд:
Инфографик нь ихэвчлэн их мэдээлэл багтсан урт зураг байдаг тул Facebook page дээр ороход мэдээлэл нь жижиг харагддаг тул. Web дээр байршуулахад тохиромжтой байдаг.
Холбоотой мэдээ: ИНФОГРАФИК ГЭЖ ЮУ ВЭ? ТҮҮНИЙГ ХЭРХЭН ХИЙХ ВЭ?
Вэбсайттай байгууллагуудын хувьд өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний төрөл зүйл, гол онцлог, давуу талд нийцсэн хэрэглэгчдэд хэрэгтэй, цуврал мэдээ мэдээлэл, тэдний асуудлыг шийдсэн, сонирхолтой нийтлэлүүд нийтлэх нь өдөр бүр шинэ сэжим бүртгэх явцад чухал үүрэгтэйгээс гадна хэрэглэгчдийг татах сайн контент болж чаддаг.
Хэрвээ таны бичсэн нийтлэлийн турш хэрэглэгч уйдаж, залхаж дуусгалгүй гарч явж байвал энэ нь муу контент болжээ гэсэн үг. Харин эсрэгээрээ таны нийтлэлээс тэр хэрэглэгч өөрт хэрэгцээтэй мэдээллээ олж авч, дараа дараагийн холбоотой нийтлэлүүдийг хүлээсэн хүлээлт үүсэж байвал таны хийсэн контент амжилттай боллоо гэж дүгнэж болох юм.
Бидний бэлтгэсэн нийтлэлийг эндээс уншаарай.
Подкаст нь онлайн аудио эсвэл видео цуврал нэвтрүүлгүүд бөгөөд өөрийн компаний бүтээгдэхүүн, үйлчилгээ, салбарын мэдээ, мэдээлэл, хичээлүүд зэргийг та подкастаар дамжуулж хэрэглэгчдэдээ хүргэж болно. Хэрвээ энэхүү аудио, видео хэрэглэгчдэд тань хүрч чадвал, хүмүүс дуртай телевизийн нэвтрүүлгээ өдөр алгасалгүй үздэг шиг үнэнч үзэгчид, сонсогчидтой болох боломжтой.
Та Подкаст нэвтрүүлгээ SoundCloud, iTunes Podcasts зэрэг дээр байршуулах төдийгүй вэб сайт, сошиал сувгуудаараа дамжуулан түгээх боломжтой. Подкастаараа дамжуулан хэрэглэгчдэдээ сонирхсон сүүлийн үеийн мэдээ мэдээллийг хүргэж тэдний мэдлэгт хувь нэмэр болоорой.
Онлайн видео контентыг анимейшн эсвэл зураг авалттай хоёр төрлөөр ихэвчлэн хийдэг. Анимейшн төрлийн видео контент гэдэг нь тухайн видеонд гаргах гэж буй санаа бүрийг илэрхийлж чадах дүрс, дүрүүдийг орлуулж хийдгээрээ зураг авалттай явагддаг видео контентоос ялгаатай байдаг. After Effect, Edius гэх мэт програмууд төдийгүй бидний мэдэх Powerpoint, Powtoon, GoAnimate зэрэг хэрэглээний програмууд дээр дүрс, дүрүүдийг ашиглаж хамгийн хялбараар анимейшн төрлийн видеог хийж болдог.
Хүмүүс, үзэхэд ойлгомжтой, зураг үг, дүрслэл сайтай, видео контентод хамгийн их татагддаг гэх судалгаа бий. Сошиал медиа эрчимтэй хөгжиж буй өнөө үед Facebook хуудасгүй байгууллага, компаниуд маш ховор болсон. Контент маркетинг хэрэгжүүлж буй газруудын хувьд гол бүтээгдэхүүн үйлчилгээ, эсвэл байгууллагынхаа талаар хаяг байршил, дэлгүүрийн дотоод орчин зэргийг харуулж, хэрэглэгчдийн сонирхлыг татсан, тэдэнд итгэл үнэмшил төрүүлсэн сайн видео хийх нь байгууллага руу чиглэх хэрэглэгчийн урсгалыг сайтар татаж чаддаг байна.
Бидний хийсэн зарим видеог эндээс үзээрэй.
Фото, постер гэдэг нь зураг, текст график дүрслэл, загвар, дизайны шийдэл болсон контент юм. Ямар ч төрлийн мэдээлэл агуулж болдгоос гадна хэрэглэгчдэд хүрэхэд хялбар, ихэвчлэн фэйсбүүк хуудас дээр байршиж, өдөр тутам, эсвэл долоо хоногт, сардаа гэх мэт давтамжаар, аль ч төвшний хэрэглэгчидрүү чиглүүлэх боломжтойгоороо давуу талтай. Гаргаж буй постер нь:
Бидний хийсэн зарим постеруудыг эндээс хараарай.
GIF буюу хөдөлгөөнт зураг нь өөр хоорондоо багахан ялгаатай зургуудыг түргэн түргэн сольж үргэлжилж буй хөдөлгөөн болон хэлбэр дүрсний өөрчлөлт болж буй мэт харуулсан дүрслэл юм. Хөдөлгөөнт зураг нь том хэмжээтэй видеог бодвол хийхэд амархан бөгөөд энгийн зургаас илүү хүмүүсийн анхаарлыг татдаг.
Эдгээр нь танай веб сайтдаа байршуулж нийтлэлүүдтэйгээ цуг санал болгох боломжтой. Цахим ном гэдэг нь тухайн хүний мэдлэгт хувь нэмэр оруулсан, татаж аваад ашиглахад үнэ цэнэтэй, хэрэгтэй мэдээллүүдийг агуулсан хэвлэмэл бус, татаж аваад хадгалах боломжтой цахим хэлбэрийн номыг хэлэх бол каталог нь илүү худалдан авах шатандаа шилжсэн эцсийн хэрэглэгчдэд зориулсан, танай бүтээгдэхүүнүүдийн танилцуулга, үнэ, дэлгэрэнгүй мэдээлэл багтсан брошюр, зурагт хуудас хэлбэртэй байдаг.
Харин темплэйт гэдэг нь таны хэрэглэгчийн хийх үйлдлийг хөнгөвчилж өгсөн, тэдэнд хэрэгтэй
гэх мэт зүйлс байж болно. Мэдээж эдгээр нь хэрэглэгчдэд зориулсан хэр хэрэгтэй, ямар төрлийн мэдээлэл агуулсан гэдгээс шалтгаалж маш их сэжим, хэрэглэгчдийн мэдээллийг танд цуглуулж өгөх боломжтой контентууд юм. Учир нь тухайн хүн таны бэлтгэсэн бэлэн загварыг авч ашиглах хүсэлтэй байгаа, харин энэхүү загварыг авах болзол нь ердөө л тухайн хэрэглэгчийн и-мэйл хаяг байна. Ингээд хэрэглэгч мэдээллээ бүртгүүлснээр өөрт хэрэгтэй бэлэн темплэйтээ татаж авна, мөн танд ч шинэ сэжим бий болох болно. Харин та зөвхөн тэдний хүлээлтэд нийцсэн, үнэхээр асуудлыг нь шийдэж чадах зүйлийг санал болгох хэрэгтэй.
Бэлэн темплэйт, загвар
Таны бизнес мэдээж тодорхой хэмжээний хэрэглэгчидтэй бөгөөд тэдний зан төлөв, нас хүйс бүр магадгүй эрхэлдэг ажил, тэдэнд тулгардаг асуудлыг нь ч та мэдэж байж болох юм. Тэгвэл эдгээр мэдээллийг нь ашиглаад хэрэглэгчдэдээ тулгарч буй асуудлыг нь шийдсэн, ажил амьдралд нь хэрэгцээтэй, цаг завыг нь хэмнэж, үйлдлийн хөнгөвчилсөн бэлэн темплэйт, загваруудыг бэлдэж өгч болно.
Мэдээж та хэрэглэгчдийнхээ талаар илүү сайн мэддэг болохын тулд сайн контент бэлдэж, тэдэнтэй байнгын харилцаа холбоо тогтоох нь чухал учир дээрх контентын төрлүүдээс өөрийн бизнес-дээ тохирсныг нь сонгон авч, бүтээгдэхүүнээ борлуулахын сацуу, хэрэглэгчдийнхээ мэдлэгт нэмэр болж өөрийн бизнесийн эванжелистуудаа бий болгоорой.
Ингээд дээрх бүхнээс хураангуйлан зөвлөхөд:
Санал болгох видео: Контент маркетинг МАРКЕТЕР НАНДИА