Бидний хийсэн зарим видеог ЭНД ДАРЖ хараарай.
Видео контент бол хамгийн сэтгэл татам агуулгатай контентийн нэг бөгөөд сошиал медиа хэрэгслээр бусад бүх төрлийн контентийг бодвол илүү ирээдүйтэй төрлөөр шалгараад байгаа. Сошиал медиа-д видео контент ашиглаж эхлэх нь маш чухал болоод байна. Видео контентын хувьд дунджаар 44 секундээс ихгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөдөг. Фэйсбүүкт илүү богино видео буюу рийл амжилт олох бол Youtube сувагт илүү түүх өгүүлсэн, үнэ цэнтэй видео ноёрхоно. Хэрвээ та видео ашигладаггүй бол одооноос эхлэн стратеги, төлөвлөгөөндөө тусгаж өгөх ёстой болж байна.
Видео контент бидний амьдралын нэгээхэн хэсэг аль хэдийн болсон гэдгийг энэхүү судалгаа харуулж байна. Судалгаанд оролцогчдоос харахад өдөрт дунджаар 3.5 цагийг видео (рийл) үзэж өнгөрөөдөг гэсэн ба 15% нь 5- аас илүү цагаар үздэг гэж хариулсан байна.
Яг ижилхэн мэдээлэлтэй текстэн нийтлэл болон видео хоёр байхад хүмүүсийн 72% нь видеог сонгосон байна
Хүмүүс зөвхөн хөнгөн хийсвэр, зугаа цэнгэлийн (муур нохойны, бүтэлгүйтсэн инээдтэй) бичлэгийг сошиалд хуваалцдаг гэж ихэнх маркетерүүд буруугаар ойлгодог. Энэхүү судалгаагаар үзэгчид өөрийн сонирхолд таарч нийцсэн бичлэгийг хуваалцдаг гэдгийг баталсан. Судалгаанд оролцогчдын 83% нь үүнтэй санаа нийлж байжээ. Тиймээс брэндийн бичлэг байх нь сул тал биш юм. Гол нь түүний доторх агуулга!
Фэйсбүүк хэдий урт, богино бүхий л төрлийн видеог дэмждэг ч сүүлийн жилүүдэд хамгийн их амжилттай байсан нь рийл болоод байна. Тиймээс видеоны эх бэлтгэхдээ богино хугацаанд оновчтой мессеж хүргэх тал дээр анхаараарай.
Эхний 3 секундийн өнгө төрх хамгийн сонирхолтой байж хэрэглэгчдийн анхаарлыг татахуйц байвал зүгээр. Учир нь фэйсбүүк видеог автоматаар тоглуулдаг болсноос хойш хэрэглэгчид эхний 3 секундийг үзээд видеог хаачихаж болох тул таны видео эхнээсээ л сонирхолтой, ойлгомжтой байвал сайн. Фэйсбүүкийн видеоны үзэлтийн хувь тийм өндөр байдаггүй нь эхлэл нь сонирхолтой санагдахгүй бол хүмүүс уг видеог хаахад ямагт бэлэн байдагтай холбоотой. Автоматаар тоглогдож байхад агуулга нь ойлгогдохоор байвал тун сайн. Уг видеог үзэх сонирхлыг төрүүлдэг. Зарим хүмүүс бүр автомат тоглуулж байхад нь дуустал үзчих нь бий.
Фэйсбүүкийн видео автоматаар дуугүй тоглогддог мөн хэрэглэгчдийн ихэнх нь гар утсаараа нэвтэрч байгаа учраас чанга дуутай видеог олон нийтийн газар тоглуулах нь зохисгүй. Тиймээс болж өгвөл хадмал оруулж, текст нэмэх зэргээр тухайн видеог үзэгчдэд ойлгомжтой энгийн байлгах нь үр дүнтэй. Чанга яриа, шуумны оронд хөнгөн хэмнэлтэй дэвсгэр ая сонгож өгөх нь зохимжтой.
Холбоотой мэдээ: ФЭЙСБҮҮК ДЭЭР ЯАГААД ДАХИН ЧИГЛҮҮЛЭХ МАРКЕТИНГ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ВЭ?
Холбоотой мэдээ: ҮЛ ХӨДЛӨХИЙН БОРЛУУЛАЛТАНД ДЭЛХИЙ ДАХИНД ВИДЕО КОНТЕНТУУД ТУСАЛЖ БАЙНА
Холбоотой мэдээ: WELLNESS, SPA, YOGA, FITNESS, BEAUTY, MASSAGE ТӨВҮҮДИЙН МАРКЕТИНГД АШИГЛАЖ БОЛОХ ВИДЕО ТЕМПЛЭЙТҮҮД
Холбоотой мэдээ: РЕСТОРАН, ЛОУНЖ, КОФЕ ШОПЫН МАРКЕТИНГД АШИГЛАХ ВИДЕО ТЕМПЛЭЙТҮҮД