LOADING

Вебсайт

dima-web-development
Вэб хуудас бол дижитал маркетингийн цөм юм. Вэб хуудсаараа дамжуулан байгууллага бүтээгдэхүүн, үйлчилгээ болон бусад бүх мэдээллийг хамгийн бүрэн дүүрэн хэлбэрээр хүргэхээс гадна борлуулалтын сэжим татах чухал хэрэгсэл болдог. Вэб сайт нь компани болон үйлчилгээний танилцуулга төдий зүйл байхаа больж маркетингийн хамгийн чухал  хэрэгсэл болоод байна. Бид харилцагчиддаа зөвхөн сайн загвар дизайнтай вэбсайт бус ирээдүйд борлуулалтын сэжим авчрах маркетингийн үр ашигтай вэбсайт санал болгодог.

Зорилтот хэрэглэгчдэд хэрэгтэй, үнэ цэнэтэй, сонирхолтой контентыг хүргэн харилцааг бий болгох нь вэб маркетингийн амжилтын үндэс

Вэб хуудсыг маркетерууд чөлөөтэй удирдаж чаддаг үед л хамгийн шинэ, сонирхолтой контентоор баялаг байж чаддаг

Энгийн тусмаа загварлаг, Эрээлжилсэн эсвэл шаваад өрдөг үе ард өнгөрсөн

Вэб хуудасныхаа зочныг дараа дараагийн контент руу нь залсан урсгал маш чухал

БИД ХЭРХЭН ВЭБ ХИЙДЭГ ВЭ?

1. RESPONSIVE БУЮУ БҮХ ТӨРЛИЙН ТӨХӨӨРӨМЖ ДЭМЖДЭГ ВЕБСАЙТ

Танай байгууллагын талаар мэдээлэл дөнгөж авсан хэрэглэгч хамгийн түрүүнд Google-ээс энэ талаар дэлгэрүүлж хайдаг. Гэтэл 2015 оноос Google компани гар утас дэмждэггүй вебсайтыг хайлтын илэрцийн хамгийн арын хуудсанд байршуулдаг болсноо зарласан. Таны санааг амраах зүйл нь энэ зөвхөн гар утсан дээр тохиолдох асуудал. Харин орчин үед хэчнээн хэрэглэгч гар утсаараа интернетэд холбогдон мэдээлэл авч байгааг мэдэх нь таны санааг чилээх болно. 2022 оны байдлаар дэлхий даяар нийт 6 тэрбум гаруй хүмүүс гар утсыг хэрэглэж байна. Тиймээс таны вебсайт гар утас дэмждэг байснаар илүү олон хэрэглэгчдэд хүрч чадах нь ойлгомжтой.

Вебсайтаа responsive ажиллаж буйг хэрхэн мэдэх вэ?

Вебсайтыг бүх төрлийн төхөөрөмж дээр асуудалгүй ажиллаж байгаа эсэхийг мэдэх тун амархан. Үүний тулд вебсайт руугаа ороод MOUSE 2-оо дараад inspect гэсэн сонголтыг сонгож, гарч ирсэн туслах цэсний зүүн дээд буланд байрлах хоёр жижиг дөрвөлжин дүрс дээр дарахад болно. Ингэснээр веб хөтөчийн дээд талд төхөөрөмжүүд сонгох хэсэг гарч ирснийг харснаар та вебсайтаа бүх төрлийн төхөөрөмж дэмжиж байгаа эсэхийг мэдэж  болно. 

2. ВЕБСАЙТЫН БЛОГ БУЮУ ЗӨВЛӨГӨӨ ХЭСЭГ

Мэдээж вебсайт бол танай байгууллагын талаар мэдээллийг хэрэглэгчид дамжуулах чухал хэрэгсэл тэр ч утгаараа мэдээлэл нь цаг үргэлж шинэчлэгдэж байх ёстой. Гэхдээ цаг үргэлж мэдээлэл нь шинэчлэгдэж байдаг вебсайттай байгууллага хэр олон бэ? Ялангуяа хэрэглэгчид хэрэгтэй зөвлөгөө, мэдээллийг вебсайтаараа дамжуулан цаг алдалгүй хүргэж байдаг нь хэр олон бол. Манай байгууллагаар вебсайтаа хийлгэж байгаа хүмүүсийн ихэнх нь зөвлөгөө, мэдээллээ Фэйсбүүк хуудсаар дамжуулан хэрэглэгчдэд хүргэдэг гэж хариулдаг. Фэйсбүүк бол зөвхөн тухайн цаг үедээ хүмүүст хүрч олон хүнийг татаад мартагддаг. Харин вебсайтад тавигдсан сайн контент нь хайлтын систем дэх эрэмбийг нэмэгдүүлдэг тул үнэхээр сайн контент бичсэн бол шинэ хэрэглэгч түүнийг 10 жилийн дараа ч google-ээр хайгаад вебсайт руу тань хандаж уншиж чадна. 

3. ГАЗАРДАХ ХУУДАС БОЛОН ФОРМ

Танай вебсайт руу хэн орж юу үзсэнийг та бүрэн дүүрэн мэдэж байгаа юу? Вэбсайтад тань хэрэглэгчдийн мэдээллийг бүртгэх татаж авах контент байгаа юу? энэ бүхэн нь таны газардах хуудас болон зөв газраа байршуулсан формтой салшгүй холбоотой. . Хамгийн гол нь та газардах хуудас болон формыг вебсайтдаа байрлуулснаар хэрэглэгчийн мэдээллийг цуглуулж түүнийгээ ашиглан вебсайтад хэн гэдэг хэрэглэгч ямар үйлдэл хийж байгааг мэдэж болно. Мөн тэрхүү мэдээлэл дээр үндэслэн фэйсбүүкд чиглүүлсэн сурталчилгааг хийх боломжтой болох юм. Ингэснээр богино хугацаанд зорилтот хэрэглэгчдэдээ хүрч, борлуулалтаа нэмэгдүүлэх боломжтой.

4. ХЭРЭГЛЭХЭД ХЯЛБАР БАЙДАЛ

Эцэст нь яг одоо та вебсайтаа өөрийн хүссэнээр бүрэн дүүрэн ашиглаж чадаж байна уу? Харахад сайхан харагдаж байгаач та түүнд багахан өөрчлөлт хийхийг хүссэн ч түүнийгээ хийж чадаж байна уу?  2, 3 жилийн өмнө тухайн үеийнхээ шилдэг загвартай вебсайт байсан ч одоо нэг л хоцрогдоод засах гэхээр яаж засахаа мэдэхгүй асуудал тулгарчихаад веб хөгжүүлэгч хайгаад явж байна уу?

  • Вэбсайт тань гар утсан дээр тохиромжгүй байгаа бол та хэрэглэгчдийн тодорхой хувиа тогтмол алдаж байгаагаа мэдэх үү?
  • Вэбсайтаа шинэчлэхийг хүсэж байгаа ч ямар нэгэн програмистын ур чадвар мэдлэг байхгүйгээс үүдэн асуудал гарч байна уу?
  • Орчин үеийн маркетинг, борлуулалт нь вэбээр дамжуулан борлуулалтын сэжмийг худалдан авалт рүү чиглүүлэхэд анхаарч байна. Та үүнээс хоцрохыг хүсэхгүй байх.
  • Вэбсайтаа шинэчлэхийг хүсэж байгаа ч хэрхэн, яаж, хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа бол бидэнд хандаарай.

Холбоотой мэдээ: БИЗНЕСҮҮД ЯАГААД ВЕБСАЙТТАЙ БОЛОХ ХЭРЭГТЭЙ ВЭ? ВЕБСАЙТАА ХЭРХЭН МАРКЕТИНГ БОРЛУУЛАЛТЫН ЦӨМ БОЛГОХ ВЭ?

Холбоотой мэдээ: СТАРТАП БУЮУ ГАРААНЫ БИЗНЕСҮҮДЭД ЗОРИУЛСАН ВЕБСАЙТЫН ШИНЭЛЭГ 15н ДИЗАЙН

Холбоотой мэдээ: БАЙГУУЛЛАГЫН ВЭБСАЙТ ЯАГААД СОНИРХОЛГҮЙ БАЙДАГ ВЭ?

Холбоотой мэдээ: БИЗНЕСҮҮД ЯАГААД БЛОГ БИЧИХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Бидний хийсэн зарим вебсайтыг эндээс үзээрэй.

Та манай үйлчилгээний танилцуулга, үнийн мэдээлэл авах бол холбоо барих формыг бөглөн өөрийн мэдээллийг үлдээгээрэй. Бид ажлын 1 хоногт багтан эргэн холбогдох болно. Баярлалаа.
info@dima.mn
72119211
facebook.com/digitalmarketingmongolia
М офисс, Самбуугын гудамж-18, Чингэлтэй дүүрэг,  Улаанбаатар хот, Монгол улс