ЯАГААД СОШИАЛ МЕДИА КОНТЕНТ ТӨЛӨВЛӨГӨӨ ХИЙХ ЁСТОЙ ВЭ?
Жилээс жилд сошиал медиад илүү олон хүн орж, илүү их дуу, шуугиантай болж байна. Өнгөрсөн жил үр дүнгээ өгч байсан арга, техник 2020 онд үр ашиггүй ажил болж хувирч магадгүй. Facebook, Instagram, LinkedIn, Twitter зэрэг сошиал платформууд хуурамч, олны анхаарал татаж, дуулиан дэгдээх гэсэн контентыг ялгаж, хэрэгтэй, сонирхолтой, илүү харилцаа, харилцан яриа үүсгэх контентыг хэрэглэгчдэдээ хүргэхээр тус тусын алгоритмыг өөрчилсөн. Тиймээс л 2019 онд контент маркетингийн үр дүнгээ энэ жилийнхээс илүү дээшлүүлэхийн тулд урьдчилан төлөвлөсөн, нарийн төлөвлөгөөний дагуу гаргасан КОНТЕНТ ТӨЛӨВЛӨГӨӨ танд хэрэгтэй.
Сошиал медиад зориулсан сайтар бэлтгэсэн контент төлөвлөлт нь ТАНД дараах давуу талыг олгох болно.
Сошиал медиа маркетингийн КОНТЕНТ төлөвлөлтийн хамгийн чухал зүйл нь ЮУГ ХЭЗЭЭ, ХЭДЭН УДАА пост хийх вэ? гэдэг асуултанд хариулах.
ЮУ ПОСТ ХИЙХ ВЭ? БАРИМТЛАХ ЗОХИСТОЙ ХАРЬЦАА?
Сошиал медиа маркетингийн контент төлөвлөлтийн хамгийн чухал зүйлсийн нэг нь контентын харьцаа. Таны гаргаж байгаа постуудын жишээ нь хамгийн сүүлийн 10 постын хувьд харьцаа нь ямар байна? Өөрийн вэб хуудаснаас оруулж буй мэдээлэл хэд, харин бусад эх үүсвэр бүхий мэдээлэл хэд байна? Хэдэн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдээлэл гаргав? Сонирхолтой онцгой мэдээлэл хэд байна гэдэг контентын харьцаа чухал.
Сошиал медиа мэргэжилтнүүдийн голлон ашигладаг, үр дүн нь батлагдсан нийтлэг харьцаануудаас орууллаа. Энэхүү харьцаануудыг харахад бүх пост, гаргах нийтлэлийг заавал та өөрөө бэлтгэсэн байх албагүй нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл гаргаж буй бүх контентыг өөрөө бэлтгэсэн гэвэл маш их цаг хугацаа шаардана. Тийм ч учраас Facebook, Twitter гэх мэт сошиал медиа сүлжээнүүдэд Share буюу бусдын контентыг хэрэглэгчдэдээ, найзууддаа хүргэх функц байдаг.
4-1-1 дүрэм
5-3-2 дүрэм
555+ дүрэм
Алтан харьцаа – 30/60/10
Дээр дурьдсан харьцаанууд нь контентын агуулгын талаар байсан бол одоо ямар төрлийн контент гаргах вэ гэдэг бас анхаарах ёстой зүйл. Өөрөөр хэлбэл зураг, текст, вэб хуудасны линк гэх мэт олон төрлийн постуудын зохистой харьцааг хэрхэн олох талаар санал болгох 4:1 харьцааны дүрмийг мөн танилцуулж байна.
Контентын төлөвлөгөөндөө юуг, ямар байдлаар нийтлэхээ гаргасан бол одоо ямар давтамжтай нийтлэхээ шийдэх хэрэгтэй. Хамгийн чухал нь та өөрийн хуудасны фенүүддээ зориулсан зөвхөн тэдний онцлогыг харгалзан үзсэн төлөвлөлт гаргах учиртайг анхаараарай.
Сошиал медиа контент нийтлэх хамгийн зохимжит давтамжын тоог мэргэжилтнүүд дараах байдлаар гаргажээ.
Дараа нь энэхүү постуудаа хэзээ, аль цагт постлох вэ гэдэг нь мөн л хэр олон хүнд мэдээллээ хүргэхэд чухал нөлөө үзүүлдэг. Танай байгууллагын хувьд энэхүү тохиромжтой цаг нь зорилтот хэрэглэгчдийн нас, хүйсийн бүтэц гэх мэт олон хүчин зүйлсээс хамаарах болно гэдгийг анхаарах шаардлагатай. Мөн л тухайн сошиал медиа сүлжээний хувьд нийтлэг тохиромжтой цагийг дараах байдлаар гаргасан байна.
Энэ мэтээр ямар нэг үйл ажиллагаа, арга хэмжээ төлөвлөсөн бол сошиал медиа төлөвлөгөөнд мөн л тусгагдсан байх шаардлагатай. Ингэснээр эдгээр арга хэмжээнд зориулсан контентыг эртнээс бэлтгэн, шаардлагатай хүмүүсийг татан оролцуулахад хангалттай хугацаа гарч ирнэ.
Дараах үйл явдлуудад заавал урьдчилан төлөвлөхийг хичээгээрэй:
Төлөвлөлтийн бас нэгэн чухал хэсэг нь бусдын нийтлэсэн хэрэгтэй, онцгой мэдээллүүд юм. Тиймээс ийм төрлийн мэдээллийг төлөвлөгөөндөө багтаах хэрэгтэй.
Гэхдээ ийм төрлийн нийтлэл нь төлөвлөн бэлтгэх гэхээсээ тухайн цаг үед хийгдэх ажил байдаг. Мөн шинэ, содон мэдээлэл агуулсан шинэхэн нийтлэлийг л дагагчдадаа хуваалцах ёстой. Тиймээс төлөвлөгөө нь илүү тухайн цаг үед пост хийх зай үлдээх тухай асуудал гэдгийг анхаараарай.
Мөн дахин эргэж харахад хэрэг болох мэдээлэл гэх мэтээр сошиал медиад мэдээлэл маш хурдан хуучирдаг онцлогийг ашиглан хуучны мэдээллийг ч бусдад дахин хүргэж болно.
Төлөвлөгөө бэлэн болсон хэдий ч дараагийн алхам нь амжилттай хэрэгжүүлэх. Тиймээс хэд хэдэн хэрэг болохуйц онлайн хэрэгслүүдийг орууллаа.
Өдөр тутмын контентын төлөвлөгөө
Хамгийн багадаа 1 өдрийн өмнөөс төлөвлө.
Өмнөх өдөр нь бүх мэдээллээ төлөвлөөд оруулчихсан тохиолдолд тухайн өдөр цоо шинэ үйл явдлын талаарх мэдээлэл эсвэл тухайн өдөр шинээр нийтлэгдсэн бусад эх үүсвэрээс авсан мэдээллийг хуваалцах ажил л үлдэнэ гэсэн үг.
Хэрэв та өдөрт 6 жиргээ гаргадаг бол маргаашийн 6 жиргээгээ өнөөдөр бэлтгээд төлөвлөчих хэрэгтэй.
7 хоногийн төлөвлөгөө
7 хоногийн өмнөөс бэлтгэ.
7 хоногийн аль нэг өдрийг дараа 7 хоногийн контент төлөвлөх өдрөөр сонго.
Зарим нэг өмнө нийтэлсэн хуучин контентуудаа ч төлөвлөгөөндөө оруулж болно. Харин шинэ үйл явдал, цаг үеийн мэдээллүүд тухайн үедээ төлөвлөгөөнд нэмэгдээд явж болно.
Сарын төлөвлөгөө
Сарын өмнөөс бэлтгэ.
Сарын өмнөөс ямар хуучин мэдээллүүдээ дахин нийтлэхээ төлөвлөх боломжтой. Бусад контентын хувьд ерөнхий бодлогоо илүү төлөвлөх нь зүйтэй.
Контентын төрөл болон харьцааг нь гаргаж болно. Шинээр турших зүйл, арга барилыг мөн төлөвлөж болно. Төлөвлөсөн үйл ажиллагаа, баяр ёслол зэргийг мөн контентын төлөвлөгөөндөө тусгаж болно.
Сошиал медиа маркетинг контент төлөвлөгөө – жилийн
Өмнөх жил нь заавал эхлэх хэрэгтэй.
Гол гол үйл явдлуудыг сошиал медиатай хэрхэн холбох талаарх төлөвлөлт, мөн контентын харьцаагаа мөн гаргаж ирэх хэрэгтэй. Жилээр нь төлөвлөсөн үед жилийн туршид хэзээ ч төлөвлөгөөгөө эргэн харж, засвар хийх боломжтой гэдгийг анхаараарай. Ирэх 12 сард, 6 сар тэр ч байтугай 3 сард юу болохыг урьдчилан харах хэцүү шүү дээ.