Тийм. Гэхдээ богино хугацаанд их борлуулалт хийхэд бус дунд, урт хугацаанд борлуулалтыг тогтвортой өсгөхөд чиглэдэг.
Маркетингийн үйлчилгээний гол цөм хэсэг нь дижитал контент бүтээх, түгээх юм. Иймд бид basic, advanced, professional гэсэн контентын багцуудыг санал болгодог. Хийгдэх контентын тоо хэмжээгээр харилцан ялгаатай.
Бид сар бүрийн контентын төлөвлөгөөг танай зорилтот сегментийн хэрэглэгчдэд зориулан боловсруулан танилцуулж батлуулснаар контент хөгжүүлэх ажлаа эхлүүлдэг. Боломжит худалдан авагчид тулгарч буй асуудлыг төдийгүй хэрхэн шийдэж болохыг ойлгуулах, улмаар танай бүтээгдэхүүн хэрхэн тэр зөв шийдлийг санал болгож буй тухай таниулах замаар контент маркетинг хийдэг.
Танай байгууллагын дижитал сувгуудаар. Бид олон лайктай хуудас, олон хүнтэй группууд ажиллуулдаггүй. Байгууллага өөрийн сувгууд, дагагчдаа хөгжүүлэх нь дунд, урт хугацаандаа хамгийн өгөөжтэй арга зам мөн.
Манай инбаунд маркетингийн basic, advanced, professional багцууд сургалтуудыг агуулсан байдаг. Энэ нь уг үйлчилгээг хүргэхдээ бид дижитал маркетинг, борлуулалтын олон төрлийн програм хангамж, платформуудыг ашигладагтай холбоотой.
Инбаунд маркетинг буюу татах маркетинг нь контент маркетингийг дижитал сувгуудаар инбаунд аргачлалаар хийдэг ба сошиал медиа нэгэн гол чухал суваг нь болдог. Инбаундыг маркетинг, борлуулалтаа хийх цаашлаад бизнес хийх, удирдах арга ухаан, философи гэж ойлгож болно.
Тийм. Бид контентын багцтай хамт инбаундын аргачлалыг үнэ төлбөргүй хийж өгдөг. Харин advanced, professional багцуудыг авахын тулд вэб сайттай байх хэрэгтэй. Вэб сайтгүй эсвэл сайтаа шинэчлэх гэж буй байгууллагууд манай вэб сайт хийх үйлчилгээг авдаг. Бид вэб сайтыг маркетинг, борлуулалтын үйл ажиллагаанд зохимжтой байлгахаар зорьж хийдэг.
Үйлчилгээний багцуудыг авснаар контент маркетингаа дижитал маркетингийн бүхий л сувгуудаар цогцоор нь хийх, харилцагчийн мэдээллийн CRM сан үүсгэх, борлуулалттай уялдуулах зэрэг олон боломжуудыг нэмэгдэнэ. Эдгээр багцууд нь маркетингийн програм хангамжуудад суурилдгаараа онцлогтой. Ашиглагдах програм хангамжийн төрөл, хувилбар, сонголтонд багцуудын харилцан ялгаа оршдог.
Инбаундын багцууд нь боломжит худалдан авагчид буюу борлуулалтын сэжмүүдийг бий болгодог, худалдан авалтын шийдвэр гаргахад чиглүүлсэн маркетинг хийдэг, худалдан авалтанд бэлэн болж буй сэжмүүдийг борлуулалтын багт шилжүүлэн өгдгөөрөө давуу талтай.
Багцаас хамааран 1-3 маркетер, 1-2 дизайнер томилогдон ажиллана. Маркетеруудаас нэг нь ахлах ба баг хоорондын хамтын ажиллагааг хариуцан ажиллана.
Инбаунд маркетингийн үйлчилгээний хугацаа урт байх тусмаа үр өгөөж нь өсдөг. 3-аас цөөн сар нь бодит үр дүнд хүрэхэд хэт богино. Контент маркетингийг байнга тогтвортой хийх нь үр дүнтэй.
Тийм. Улирлын идэвхжилээс хамааран зарим саруудад том багц эсвэл жижиг багц авч болно.
Үгүй. Зар сурталчилгааны төлбөрийг Фэйсбүүкт төлнө. Бид тухайн багцыг авч буй үед зохимжтой төсвийг зөвлөж буй ба тодорхой хэмжээгээр ихсэх багасах боломжтой. Бидэнд пэйж хуудас удирдах, зар сурталчилгаа хийх эрхүүдийг нэмж өгөх шаардлагатай.
Тийм. Фэйсбүүкийн органик хүрэлт буюу төлбөр төлөхгүйгээр фэнүүддээ мэдээллээ хүргэх хувь дунджаар 3%-5% хүртэл унасан, цаашид ч буурах тул контентын түгээлтэд төлбөртэй сурталчилгаа ашиглах нь зүйтэй. Фэйсбүүк сурталчилгааны зардал нь контент бүтээх өртөг зардлаас харьцангуй бага, хөрөнгө оруулалтын өгөөж ROI өндөр байдаг. Бид төрөл бүрийн харилцан ялгаатай зорилтот бүлгүүдийг чиглүүлсэн зар сурталчилгаа хийснээр маркетингийн контентуудыг оновчтой бүлгүүдэд хүргэхийг зорьдог.
Тийм. Бид өөрсдийн мэдлэг, туршлага, нөүхауг харамгүй хуваалцахыг эрмэлздэг (үүнд график дизайн, програмчлал гэх мэт нарийн мэргэжлийн ур чадварууд хамаарахгүй болно). Хандлага, хичээл зүтгэлээс хамтын ажиллагааны үр дүн хамгийн их хамаардаг. Түлхүүр ажилтнууд сургалтуудад хамрагдах боломжтой.
Манлайлагчид өөрчлөлтөд нээлттэй байж багаа манлайлах
Багуудад ажлаа хийх “орон зай”, бүтээлчээр сэтгэх, турших, хөгжих боломжуудыг өгөх
Хийгдэж буй ажлын үр дүнг хэмжиж, шинжилж, байнга сайжруулах
Төлөвлөгөөний дагуу эргэж буцахгүйгээр тогтвортой ажиллах
Бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллээр маркетингийн багийг хангах
Борлуулалтын чиг хандлага, явцын мэдээллээр маркетингийн багийг хангах
Уламжлалт арга барил, сэтгэлгээтэйгээ хэт зууралдах
Хийгдэх ажлыг нэмэлт ажил, илүүц зүйл, ажлын саад гэж үзэх
Хийгдэж буй контентонд санал өгөхөд хангалттай цаг гаргахгүй байх
Гэнэтийн супер амжилтын нууц жор, арга замуудыг хайх
Фэйсбүүк сурталчилгааны төсвийг хэмнэх, гаргахгүй байх