LOADING

ФЭЙСБҮҮКИЙН ХУУДСАНД ИДЭВХТЭЙ БАЙСАН ХҮМҮҮСИЙГ ХЭРХЭН ОЛОХ ВЭ?

ФЭЙСБҮҮКИЙН ХУУДСАНД ИДЭВХТЭЙ БАЙСАН ХҮМҮҮСИЙГ ХЭРХЭН ОЛОХ ВЭ?

by admin January 10, 2020

Танай байгууллагын фэйсбүүкийн пэйж хуудсаар зочилсон, мессеж бичсэн, постууд дээр лайк дарсан, коммент бичсэн хүмүүсийг эргэж олохыг хүсч байна уу? Танай хуудсыг өмнө сонирхож байсан хүмүүст дараа дараагийн маркетингийн мэдээ, мэдээлэл, контентыг хүргэвэл тун үр дүнтэй байж чадна.

Танай хуудасны фэнүүд буюу лайк дарсан хүмүүсээс ямар ялгаатай вэ?

Танай фэнүүд мэдээж танай хуудсаар зочилсон, үйлдэл хийсэн байгаа. Фэнүүддээ контентоо хүргэх сурталчилгаа хийхэд хялбархан. Хуудсан дээрээсаа бүүст товч дараад л хялбархан хийчихнэ. Харин хуудсыг лайк дараагүй ч гэсэн танай мэдээллийг сонирхдог, танай бэлтгэсэн контентод дуртай хүмүүсийг олж чиглүүлэхэд энэ арга тусална.

Энэ боломжийг ашиглахыг тулд та юу хийсэн байх шаардлагатай вэ?

Фэйсбүүк сурталчилгааны данстай байхад хангалттай. Үүнийг олон улсын төлбөрийн VISA, Mastercard гэх мэт карттай бол холбоод л үүсгэчихнэ.Та сурталчилгаагаа удирдах програм болох AdsManager руугаа https://www.facebook.com/ads/manager хаягаар ороорой. Хэрэв сурталчилгааны олон данс удирддаг бол ашиглах гэж буй дансаа сонгоно. Үүний дараа зүүн гар талын дээд булангийн цэсэн дундаас Audiences цэсийн сонгоорой. Эсвэл https://www.facebook.com/ads/manager/audiences хаягаар ч орж болно.

Пэйж хуудсанд хийсэн бүх үйлдлүүдээр зорилтот бүлэг хэрхэн үүсгэх вэ?

Audiences хэрэгсэл дотор Create Audience цэсийг сонгоно. Цааш нь Custom Audience дэд цэсийг сонгоорой. Энэ цэсийг сонгоод та Engagement on Facebook сонголтыг хийгээрэй. Цонхыг гарч ирэхэд Page гэсэн сонголтыг хийнэ. Видео үзэлтээр эсвэл сэжим үүсгэх сурталчилгаагаар мэдээллээ өгсөн хүмүүс, канвас сурталчилгаанд үйлдэл хийсэн хүмүүсийг ч мөн ижил төстэй байдлаар олж зорилтот бүлэг болгон үүсгэх боломжтой.

Энэ сонголтын дараа гол тохиргоо хийх цонх гарч ирнэ. Дээрх цонхонд та пэйж хуудсаа сонгоно. Мөн сүүлийн хэд хоногоор зорилтот бүлэг үүсгэхээ оруулна. Дээд тал нь 365 буюу нэг жилийн хугацаанд үйлдэл хийсэн хүмүүсийг олох боломжтой. Танд зөвхөн сүүлийн үед орж ирсэн хүмүүсийг олж чиглүүлэх нь чухал байгаа бол арай бага тоо оруулаарай. Жишээ нь 30 гэвэл сүүлийн нэг сарын, 14 гэвэл сүүлийн 2 долоо хоногт ямар нэгэн үйлдэл хийсэн хүмүүсийг олж өгнө.

Та зорилтот бүлгээ дараа танихад хялбар байхаар нэр, тайлбар өгөөрэй. Би доор жишээ байдлаар оруулсан нь ойлгомжтой байгаа байх. Олон бүлгүүд үүсгэчихсэн хойно хооронд нь хольж будилахгүй байхал хэрэг болдог.

Next, Done гэсэн товчуудыг сонгоод энэ процессыг дуусгаарай. Үүний дараа үүсгэсэн бүлэг хүснэгтийн мөр байдлаар харагдах ба Size буюу хэдэн хүн байгаа нь тодорхойгүй, төлөв нь populating  гэж харагдана.

Тодорхой хугацааны дараа (голдуу 30 минутаас хэтрэхгүй) тоо нь тодорхой болоод төлөв нь Ready болчихно.

Дараа нь Create Ad товчийг даран зар сурталчилгаа үүсгэхдээ хэнд харуулах вэ сонголтыг хийхдээ энэ бүлгээ ашиглаж болно. Фэйсбүүкийн чиглүүлэлтийн бусад шүүлтүүрийг хослуулан ашиглахыг зөвлөж байна. Жишээ нь манай хуудсан дээр сүүлийн нэг жил идэвхтэй байсан 22-35 насны эрэгтэй хүмүүс гэх мэт.

Пэйж хуудсанд хийсэн тодорхой үйлдлүүдээр нарийвчилсан бүлгүүд үүсгэх

Өмнөх жишээнд фэйсбүүк хуудсанд ямар нэгэн үйлдэл хийсэн бүх хүмүүсээр бүлэг үүсгэсэн бол одоо харин тодорхой үйлдлүүд болгон нарийвчилж үүсгэе.

Everyone who engaged with your Page сонголтын оронд дараах таван төрлөөр үүсгэх боломжтой:

  1. Хуудсаар зочилсон хүмүүс. Энэ нь яг танай хуудсыг нээж орж зочилсон хүмүүс.
  2. Танай пост эсвэл сурталчилгаан дээр үйлдэл хийсэн хүмүүс.
  3. Үйлдэлд дуудах товчийг дарсан хүмүүс. Энэ нь пэйж хуудсан дээр байдаг Contact us, Call now, Shop now, Learn more зэрэг товчнуудыг хэлж байна.
  4. Танай хуудас руу мессеж бичсэн хүмүүс.
  5. Танай хуудсыг эсвэл ямар нэгэн постыг хадгалж авсан хүмүүс.

Үүсгэсэн бүлгүүдээ хэрхэн ашиглах вэ?

Эдгээр зорилтот бүлгүүд руу чиглүүлсэн сурталчилгаагаар контентоо хүргэхэд ашиглах нь зүйтэй.

  • Танай хуудсаар зочилсон, пост лайк дарсан, мессеж бичиж байсан гэдэг нь танайхыг сонирхож буй нь ямар нэгэн байдлаар илэрсэн тул сурталчилгааны үр дүн өндөр байх бүрэн боломжтой.
  • Мөн сүүлийн үед идэвхтэй байсан бүлгийг хасах байдлаар сүүлийн үед идэвхгүй байгаа хүмүүсийг эргэн олж авчрах боломжтой.
  • Мессенжерээр бичсэн хүмүүст чиглүүлсэн мессенжерийн сурталчилгаа хийх боломж саяхнаас нээгдсэнийг бас ашиглаж болох юм.

Танайд тулгамдаж байгаа маркетингийн асуудлууд байна уу? Та яг одоо 7211-9211 дугаарт залгаж бидэнтэй холбогдоод уулзалт товлож, үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл аваарай.

Social Shares